Хошууч А.Отгонбаяр эхнэрээ хөнөөгөөд зогсохгүй, хүүхдүүдээ “Ална” хэмээн заналхийлсэн гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

Сүүлийн үед нийгмийг цочроосон хүчирхийллийн хэд, хэдэн хэргүүд дараалан гарсан ч одоо болтол шийдвэрлэгдээгүй нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Дуулиант хэргүүд намжаагүй байхад дахин нэг эмэгтэй хүчирхийлэлд өртөн нас барсан талаар өмнө нь бид мэдээлэлсэн билээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнө Ж.Түвшинтуяа гэх эмэгтэй нөхөр болох Цагдаагийн хошууч А.Отгонбаярын зодуур, хүчирхийлэлд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор талийгаачийн шүүх шинжилгээний анхан шатны дүгнэлт гараагүй байгаа бөгөөд ирэх даваа гаригт гарах юм байна.

Сэжигтэн хүүхдүүдээ ална хэмээн заналхийлсэн байна

Хэрэг болдог шөнө А.Отгонбаяр эхнэрээ зодож дарамталж байхдаа гурван хүүхдээ “Жижиг өрөөнд ор, гарч ирвэл ална шүү” хэмээн заналхийлж байсан. Сэжигтэн гэр бүлдээ харгис догшин авир гаргадаг байсан ч бусдад мэдэгдэхгүй жүжиглэж чаддаг байсан гэж хохирогчын гэр бүлийнхэн ярьж байв. Хүүхдүүдийнхээ гуяны дотор тал, биеийн ил харагдахгүй газар нь чимхэх, базах зэргээр зоддог байжээ.

Хүүхдүүд нь талийгаач ээждээ хандан “Таныг зодсон гэж өвөө, эмээдээ хэлэх үү” гэхэд гурван хүүхдээ мөн нөхрийнхөө нэр төрийг бодож зөвшөөрдөггүй байжээ. Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг үнэн мөнөөр шийдвэрлүүлэхийн тулд хохирогчийн гэр бүлийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт нарт хандан захидал бичсэн байна.

Ингээд тухайн хэрэг болдог шөнө буюу дөрөвдүгээр сарын 18-нд талийгаачийн ар гэрийнхнээс хамгийн түрүүнд дуудагдан ирсэн хохирогчийн ах Ж.Түвшинцэнгэлээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хэрэг гардаг шөнө хэн танд ийм болсон гэдгийг мэдэгдсэн бэ?

-Тухайн хэрэг гардаг шөнө хүү нь “Ээж унасан байна” гээд над руу утсаар ярьсан. Манай талийгаач дүүгийнх дөрвөн давхарт байдаг бөгөөд тагтныхаа доор нас барсан байсан. Намайг очиход түрэгний эмч очсон байсан. Аль хэдийн нас барсан байсан.

-Хэрэг болдог шөнө сэжигтэнг цагдан хорьсон уу. Тухайн хэргийг үнэн зөвөөр шалгаж байгаа гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Урьдчилан хорих 461 дүгээр ангид түр саатуулагдан хоригдож байгаа. Энэ хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Тухайн хэрэг дээр мөрдөн байцаагч Н.Ганхүү гээд хүн ажиллаж байгаа. Сэжигтэн А.Отгонбаярыг батлан даалтаар гаргана гэж ар гэрийнхэн нь манай өмгөөлөгч рүү ярьсан байсан. Бид үүнийг эсэргүүцэж байгаа. Үүнээс гадна гурван хүүхэд маш их айж цочирдсон,  сэтгэлийн дарамттай байгаа. Байнга аавыгаа ороод ирэх болов уу гэж айдаг болсон.

-Сэжигтнийг ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Шалгагдаж байгаа зүйл анги их хөнгөн байгаа. Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл анги буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа  аж. Энэ зүйл ангиар яллагдвал 2-5 жилийн хорих ял авдаг юм байна.

-Шүүх шинжилгээний дүгнэлт гадны нөлөөтэй нас барсан гэдгийг баталж чадаж байгаа болов уу?

-Үхэлд хүргэхгүй шарх сорви маш их байсан. Нүүр, гар  хөх  няц болсон, хутгаар зүссэн байсан. Энэ бүхэн ирэх даваа гаригт гарах шүүх шинжилгээний дүгнэлтээр илүү дэлгэрэнгүй гарах байх гэж бодож байна.

 

 

Энд дарж илүү дэлгэрэнгүй холбоотой мэдээллийг уншина уу

 

                                                                                                                             Б.Сэлэнгэ Үргэлжлэл бий

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aluurchin(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

naad tsagdaag almaar bna

1  |  0
zzzzzzzzzzzzzzzzz(180.235.188.210) 2025 оны 03 сарын 13

zuil angi n buruu bna hunii ami nasiig sanaatai uildsen gej yallah heregtei muu aluurching

1  |  0
1111(203.194.114.53) 2025 оны 03 сарын 13

Manaihan bas neg yumruu tuulshirahaaraa aimar tuulshrah yum.alj baihiig ni nudeeree hartsan yum shig l baihiimaa bas yg alsan ch yum uu guu ch yum uu bid taashgui bas magadgui bas negen huniig helsduulj baigaag ch yum uu bid medehgui shd

1  |  0
gybu(203.194.114.53) 2025 оны 03 сарын 13

Medeej huntee hanilahdaa amidarch amidarch alna gej hun suudaggui l baih 2007 onoos hoish daramtlaad baisniig ni medsen yum bol 3 huuhdiine awaad ohinoo ert salgahgui ene etseg eh ch teneg yum. Etssiin etsest 3 huuhed buten onchnoos ylgaagui l hotsorloo ene 3 huuhdiin ireedui l haramsmaar yum.

1  |  0
(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

Хичнээн хэцүү байсан ч ийм арга хэмжээ авахдаа яах вэ дээ. Уг өөр зам сонгож болох л нийгэм ш дээ. Хүний хувь тавилан гэж сонин юм дээ.

1  |  0
Bi(103.26.194.31) 2025 оны 03 сарын 13

Аймаар.... Хайрлана, хамт амьдарья гэж суусан байх даа. Ийм хүн биш араатнуудыг шоронд хадвал таарна даа. Гарч ирээд бас хэн нэгэн хүүхнийг хайрлана гэж суугаад тамлах байх даа.... За тэгээд үхэхээрээ цөл гарзын хонин гүрвэл болж төрөх нь гарцаагүй биз дээ.... Кармын хууль л хамгийн шударга, тэгээд үнэн байх гэж найдаж байна. Хүний нийгмийн хууль зөв шийдэхгүй дээ....

1  |  0
Ze(182.160.6.227) 2025 оны 03 сарын 13

Ger bvleech hairladaggvi hargisladag hvn uruul busadiig mun uchvvhen tudiich uruwduhgvi tamlah ni argagvi argagvi. Mongoliin tsagdaa iim l hargis baina odoo yaltai estoi abilgal heel hahuuli tanil talaa l baraadaj ybhgvi bol ALUULHIN BAINA! Iim niigemd abilgal dooguuraach deegvvreech hugjihgvi geed yahawdee!

1  |  0
цагдаа(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

наад цагдаа нэр зүүсэн алуурчнаа шууд алах хэрэгтэй хүн алах сургуульд сайн сурсан байна үүнийгээ туршиж үзүүэд ажилттай даван гарна гэж бодож байгаадаа бид хэнд итгэх болж байна авгай алж байгаа цагдаагын байгуулга бидыг хамгаалах уу???????????

1  |  0
цагдаа(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

наад цагдаа нэр зүүсэн алуурчнаа шууд алах хэрэгтэй хүн алах сургуульд сайн сурсан байна үүнийгээ туршиж үзүүэд ажилттай даван гарна гэж бодож байгаадаа бид хэнд итгэх болж байна авгай алж байгаа цагдаагын байгуулга бидыг хамгаалах уу???????????

1  |  0
Yana daa(112.72.13.202) 2025 оны 03 сарын 13

Hanilsan hania, huuhduudiinhee eejiig ingeh ch gej dee. Ene yamar humuujil, bolovsrol vee humuus ee. Ter aluurchnii ar tal etseg ekh yahara aluurchin beldsen bna daa. Ene er n mongol hun bish ee! Buzar amitad vee. Hairan saihan busgui amia aldaad, huurhii huuhduud setgeliin anishgui sharhtai aidas tugshuurtei eejgui uldlee s dee. Muu buzar aluurchin horvoogoos zailaach! Chinii amar amgalang uzuulehgui dee!!!!

1  |  0
(203.194.115.165) 2025 оны 03 сарын 13

91-r zuilchleh bha

1  |  0
Top