Гурван зуу гаруй хүүхдийн амийг авч одсон "Sewol" усан онгоцны осолтой холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён хи үндэснийхээ телевизээр дамжуулан бүх ард түмнээсээ уучлал эрлээ. Хатагтай Пак Гынх Хе "Засгийн газар ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээ авахдаа хэт удаж, алдаа гаргасан. Бид ослоос урьдчилан сэргийлж, хүмүүсийн амийг аварч чадаагүйдээ гүнээ хүлцэл өчиж байна" гэжээ. "Sewol" усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд Инчоны боомтоос Чежү орохоор хөдөлснийхөө дараахан хад мөргөж, живсэн. Усан онгоцонд нийт 476 зорчигч байсан бөгөөд 174 хүний амийг аварсан ч 300 гаруй хүн сураггүй байгаа юм. Эрлийн багийнхан одоогоор 187 хүний цогцсыг олоод байгаа билээ. Харин үлдсэн амь үрэгдэгсдийг эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байгаа.

Сэтгэгдэл ( 1 )
zail pizadaa chamd huuhed bn u