Эрдэнэт үйлдвэрээс энэ сарын эхээр их хэмжээний үнэт чулуу алдагджээ. Бүр тодруулбал тус компанийн Хүдрийн уурхайгаас 210 кг оюу алдагдсан байна.
Хулгайчид эрдэнийн чулууг нийслэлд худалдахаар тээвэрлэж явахад нь Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнийн чулууг хууль бусаар худалдан борлуулахаар тээвэрлэж явсан Б, А, Ш нарыг өнгөрсөн пүрэв гаригт саатуулсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )
Оюу бол үнэт чулуу биш өнгөт чулуу, монголд үнэт чулуу бараг олдоогүй, хагас үнэт чулуунаас усан биндэръя л байдаг гэсэн