Урлагийнханы согтуудаа тарьсан хөг тоймгүй. Тэд ингэж зодолдож гэнээ, маргалдаж гэнээ гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй яриа чих дэлсээд л байдаг. Зарим нэг нь явдалууд нь шар сонины нүүрнээ заларсан байдаг бөгөөд нөгөө хэсэг нь тас нуугаад л өнгөрдөг. Гэхдээ эдгээр ээс согтуудаа тарьсан хэрэг нь шүүхээр шийдүүлж, таслуулж байсан нь цөөнгүй хэд бий. Хэдэн жилийн өмнө “Номин талст” хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн түүний найз Б.Батзориг нар согтуудаа цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй биед нь гэмтэл учруулан хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч байсан удаатай. Түүнээс өмнө, хойш энэ мэтчилэн шүүхийн хаалга татсан цөөнгүй олны танил хүмүүс бий. Харин хамгийн сүүлд дуулиан болсон хэргүүдийн талаар энд цухас дурьдъя.
Жүжигчин Золоо тэнсэн харгалзах ял сонсчээ
Жүжигчин гэхээсээ илүү Ардын жүжигчин Сарантуяагийн бэр, жүжигчин Тамираагийн авааль эхнэр гэдгээрээ танигдсан Золоо өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй. Тэрбээр хэдийгээр нөхрөөсөө салсан ч дуулиан түүнийг тойроогүй. Учир нь тэрээр нөхрөөсөө салсаныхаа дараа нэг хэсэг шоу цэнгээн хөөсөнөө нуугаагүй. Гэвч энэ үеэрээ “Макс” клубээр үйлчлүүлэхдээ хэрэгт холбогдчихсон. Нэлээн согтсон тэрээр уусан архиндаа хөлчүүрхэн нэгэн бүсгүйг найзуудын хамт бүлэглэн зодсон гэх мэдээлэл бараг л жилийн өмнөөс гарч эхэлсэн. Гэвч зодуулсан бүсгүй нэлээдгүй бэртсэн бөгөөд Золоо 30 сая төгрөгөөр тохиролцох гээд чадаагүй гэдэг. Тэгвэл саяхан шүүхийн шийдвэр гарч Золоод 6 сарын тэнсэн харгалзах ял оноосон гэх мэдээлэл байгаа билээ.

Жүжигчин Бэки гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх үү
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргал...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )