Зургаадугаар сарын 15 хүртэл загасчлахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

Өнгөрсөн амралтын өдөр Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл  фейсбүүкээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ.  Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Учир нь энэ үед  загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд 1 ширхэг тутамд 34000 төгрөгийн,  Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг. Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг. Ням гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газар дээр нь очиж загасчлагчдад үйлдлээ зогсоох шаардлага тавьсан  байна. Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг сануулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top