Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандаад байсан билээ. Гэсэн хэдий ч энэ нь нотлогдоогүй бөгөөд прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.
Харин энэ сарын 28-нд Х.Тэмүүжин сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардагдаад байсан цагдаагийн удирдлагууд АТГ болон Прокурорын байгууллагад ханджээ. Тэд гомдол гаргахдаа "Эрүүгийн хуулийн 111.2, 111.3, буюу хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллуулахаар гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан" гэх үндэслэлээр салбарын сайдаа шалгуулахаар хандсан байна.

Сэтгэгдэл ( 0 )