Үхэр, луу, нохой жилтнээ болгоомжтой байх өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

Хаврын адаг шар луу сарын таван шар мэнгэтэй хар бич өдөр
Үс засуулбал: Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05,01-20,09
Барилддага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: ус
Аргын тооллын 5 сарын 01, Бархасвадь гариг. Билгийн тоолын 2, Чөлөөт эх одтой, хар бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, нохой жилтнээ сөрөг үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цаазлах, батлах хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө гаргавал зохилтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top