Н.Ариунболд: Алдармаа, Оюунтуул хоёр ёс зүйн том алдаа гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

-"ШИНЭ ҮЕ" ПРОДАКШНЫ ЗҮГЭЭС НИЙТ УНШИГЧ, ҮЗЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА-

"Шинэ үе" продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариун­болдтой ярилцлаа.

 -"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нэг нэгнийгээ буцалсан халуун усаар түлсэн хэрэг гарсан. Чухам юунаас болж ийм байдалд хүрэв. Нэг продакшнд харьяалагддаг, нэг гал тогоонд байдаг бүсгүйчүүд буцламгай халуун усаар биенээ шалзалсан нь аймаар санагдаж байна?

-Тийм ээ, их л харамсалтай сонин зүйл болоод байна. Бусад хүмүүс байтугай бид өөрсдөө ч гайхаж цөхрөөд хэлэх үггүй сууж байна. Манай "Шинэ үе" продакшны жүжигчин Алдармаа, Оюунтуул нар нэгийгээ халуун усаар түлсэн гэх энэ мэдээллийг бид маргааш өглөө нь мэдсэн. Олон нийтэд мэдээлэл цацагдсан даруйд фэйсбүүк хуудсаар дамжуулж санал сэтгэгдлээ хүргэсэн. Үнэн гэдгийг нь хэлсэн. Алдармаа, Оюунтуул хоёр уран бүтээлийн тоглолтгүй, ажлын бус цагаар үндсэндээ бид бүхнийг амарч байхад найзуудтайгаа наргиж байгаад маргаан үүсгэсэн юм билээ. Тэгээд л түрхэн зуурын  хэрүүл маргаанаас болж нэгийгээ халуун усаар түлсэн байгаа юм. Маргааш өглөө нь мэдэнгүүтээ хоёуланг нь хот руу буцаасан. Бид Эрдэнэтэд тоглолтоор явж байхад ийм юм болсон шүү дээ. Одоо бид үргэлжлүүлэн Сэлэнгэ, Дарханаар тоглож байна. Алдармаа, Оюунтуулын хооронд үүссэн нөхцөл байдал бол хувь хүмүүсийн маргаан.

Яг юу болсон бэ гэдгийг дэргэд нь байгаагүй болохоор бид үнэндээ мэдэхгүй байна. Хууль, шүүх, цагдаа нь үнэнийг тогтооно байх. Харин манай продакшны  орон нутагт зарлагдсан тоглолт болдгоороо болно. Энэ хоёр жүжигчний маргаанаас болж цагтаа ажиллаад, цагтаа амраад, уран бүтээлээ туурвиж яваа "Шинэ үе"-ийн хамт олон хохирох ёсгүй. "Бид хоёр бие, биедээ гомдолгүй" гэж хэлж байна лээ. Гэхдээ үүнийг эцэг эх нь, ах дүү нар нь, шүүх цагдаагийнхан шийднэ биз ээ. Ер нь бол гуч гарсан хүүхнүүд хаана юу хийж байгаад, ямар шалтгааны улмаас маргалдсан бэ гэдгээ хэлэх ёстой газраа хэлэх байлгүй. Одоогоор бид нарийн шалтгааныг мэдэхгүй байна. Ямар ч байсан уран бүтээлээс болж, үндсэндээ "Шинэ үе"-тэй холбоотой маргаан биш юм шиг байна лээ.

-Д.Оюунтуул 45 хувийн түлэгдэлтэй гэх мэдээлэл яваад байгаа. Бие нь ямархуу байгаа юм бол? Энд дарж цааш нь унш

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

booyog l buruutgaad baih ym oyuntuul aldarmaa hoyriin l buruu shdee

1  |  0
(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

Booyo zub yarij ee ene khoer arai ch dee khamt olon ner turuu bodokhgvi miniikheer khamgiin goe khamtlag shvv uchiraa olood uragshaa

1  |  0
(77.196.118.107) 2025 оны 03 сарын 13

Booeo tsalin mungu uguhgui unjaad nuguu hed ni nerevteed hoorondoo alaltsdag gesen hunii hudulmuriig uneleh herdgtei booeo tanai hamtlagaas manyakuud turj bna olson ymaa olontoigoo huvaaltsaachee

1  |  0
zochin(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

ene uneheer ouyni hoosrol yaj ingej chadaj bna. eh hun.emegtei hunees iim avir garch bh gej haramsaltai.Dahin maizan deer garah ireh ene 2 -t buu olgo!!!!!!!!!!!!!

1  |  0
Бооёо сда-д(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

Бооёо хар мал минь чи ёс зүй энээ тэрээ гэж гуцаж байхаар наад хэдэн авьяасгүй мөртлөө алаараа хоолоо олж иддэг оюуны хоосролтой бацаануудаа аятайхан аваад яваач. Өөрөө пэнзийтэл таргалаал хэдэн найзаа халтар хэдэн цаасаар сольсон чамаас наад малнууд иймэрхүү л юм сурна шүү дэ. Хар амиа бодсон арчаагүй хар малаа.

1  |  0
zochin(112.72.13.54) 2025 оны 03 сарын 13

Uursdiiguu het tooj duviilgusun archaagui huuhnuudiin umnuus hayadaa toglodog toglolt uzeheer huleej suugaa ard tumen yah um tednii buruu bish bizdee.emch nar uzlegeer yavj bsn bol shaltaglaad ajlaa hiihgui bna gj bhgui bizdee.uy ch bish baij daruu bh heregteishdee teneg huuhnuud.haluun us tsatsaad tulegdtelee uuraa barij chadahgui teneguud.

1  |  0
zochid(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Boovoo chine ugaasaa iim archaagui hunshgui novshiin gar shdee ooroo bolj bval busad hamaagui l gedeg hun shdeee jinhen nowshiin gardaaa

1  |  0
Zochon (217.75.218.245) 2025 оны 03 сарын 13

Chinii yriad bdg ineed bga gazar urgelj bayar huur az jargal bdg gej uilad bisan haana bna 2-hamtlagiin huuhenchin emnlegt bihad naad nuureni gajig muusain emee ubuu huuhed shoolj bga zuilee tur zogsooh hun chanar alga amarch bhad bolson geed bidend hamaaguiee geed ner hund arisaa hamgaalaad chi archaagui er hun boldoo mungunuus iluu hun chanar heregtei shuu togloltn tasrah geed uhenee chi oigui shunaltai hun bndaa mungu ner aldar yun ym chi ch hun bishee

1  |  0
Top