Хаврын тариалалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

Орон даяар өнөөдөр хаврын тариалалт эхэлж байна. Салбарын яамны мэдээлж байгаагаар тавдугаар сарын 25-нд тариалалтыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж.  Энэ онд 373.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаа юм. Улсын нөөцөд 33 мянган тонн үр нөөцөлсөн тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг нь ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгохоор болжээ. Тарилан эрхлэлтийн дэмжих сангийнхан нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр тооцож авах мэдээлэл бий.

Энэ хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлэгч, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 хувьтай байгаа гэдгийг салбарын яамнаас онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top