Чингисийн талбайн хоёр талын замыг хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 3-ны /Бямба гараг/ 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбайд болно. Мөн 14:00 цагаас цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах хүндэтгэлийн ажиллагаа, 20:00 цагаас Нийтийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулах юм.

Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулан энэ сарын 3-ны 10:00-15:00, 20:00-23:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр  “Монгол цэргийн жавхаа” уралдаан, ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэд автомашинаа төв талбайн ойролцоо байдаг авто зогсоолуудад үнэ төлбөргүй байрлуулах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top