Хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар холбоотой байж магадгүй гэж Улсын ерөнхий прокурорын газар мэдэгдлээ. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
2009-2010 онд авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү хуурамчаар үйлдэж Английн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан. Энэхүү онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн хэрэг гарах үед Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 5 )
hudlaa yarij muriisan amii n tegshirtel n baitsaa naadhaa, odoo aij amidrah tsag n bolsoon
ene khogiin butekhguy durakyg shuud bariwchlaachee ,
Тэр Хоролсүрэнтэй нь хөршлүүлээч. Наад 2 чин хаана ч цуг.
Shalga na muu ukeriigee
Энэ нээрээ бүтэхгүй амьтан юм аа.