Та А бvлгийн цустай бол
Ийм бvлгийн цустай хvмvvст ихэнх төрлийн хорт хавдрын өвчлөлийн тvвшин хамгийн өндөр байдаг нь олон төрлийн судалгаагаар нотлогдсон юм.
Бухимдал бол өмөн үүг төрvvлэгч
А бvлгийн цусанд “цохь эсвэл зугт” хариу урвалыг тайлагч бухимдлын даавар болох кортизол илvv бий. Гадна илрэхгvй боловч физиологийн хувьд бухимдалд өртөмтгий гэсэн vг. Архаг бухимдал хорт хавдар vvсгэгч хvчин зvйл болдгийн нотолгоо тоймгvй олон байдаг.
Max, махан бvтээгдэхvvн
А бvлгийн цустай хvмvvст амьтны гаралтай уургийг боловсруулахад шаардлагатай ходоодны хvчил зарим фермент хангалтгvй байдаг. Загас болон далайн бvтээгдэхvvн нь уургийн vнэт эх булаг мөн. Амар загас /скумбрия/ хулд, тулбага, сардина зэрэг өөх тос ихтэй далайн гvн усны эсвэл цэнгэг усны загасууд Омега-3 хvчлээр баялаг байдаг. Эдгээр нь хавдрыг дарангуйлагч генvvдийн идэвхийг дээшлvvлж эсийн өсөлтийн боловсролтыг хянадаг байна.
Цагаан загас мөн ашиг тустай хоол мөн. Цацагт хяруулын мах, тахиа, өдлөөгvй тагтаа, тэмээн хяруулын мах онцгой тустай. Харин гахайн чанасан, утсан мах, хонины мах, хэрэм, vхрийн мах, тугал хурганы мах ишиг, адуу, туулай, ятуу, буга бөднө шувууны мах, тугалын элэг болон махнаас зайлсхийж яваарай.
Сvvн бvтээгдэхvvн, өндөг
А бvлгийнхэн сvvн бvтээгдэхvvнийг их биш хэмжээгээр хэрэглэнэ. Яагаад гэвэл холестерины нөлөөлөлд ихээхэн өртөмтгий учир ДНА-ийн хамгийн тохиромжтой эх vvсвэр нь загас болж өгдөг. Одоо vнээний сvvний хайлуулсан цөцгий, тараг, иогурт, ямааны сvvний бяслаг, өндөг/ тахиа, нугас, галуу, бөднө/ vргэлж хэрэглэж болно. Харин цөцгийн тос, vнээний сvv, ээдэм, зайрмаг, тосгvй тараг, пахта, тосгvй цөцгий швейцарь бяслаг, тvvхий сvvний бяслаг, гэрийн тараг, жимстэй мөхөөлдөс зэргээс зайлсхийж явах хэрэгтэй.
Ургамлын тос
А бvлгийн цустанууд Омега бvлгийн тосны хvчил /маалингын тос г.м/ ханаагvй тосны хvчил агуулсан /чидун жимс г.м/ хэрэглэх нь ашиг тустай. Гэвч маалинга болон хулууны vрийн тосонд /ALA/ альфа линолийн хvчил их учир тvрvv булчирхайн хорт хавдарт өртөмтгий эрэгтэйчvvдэд аюултай байж болох талтай. Эрэгтэйчvvдийн хувьд грек самрын тос маалингын тосыг илvvд vзэх учиртай. Чидун жимсний тос зөвхөн хорт хавдрын эсрэг бус зvрх судсанд сайн нөлөөтэй хvнс болно. Харин шар буурцагны шош онцгой тустай. Нэг удаагийн хэмжээ нэг хоолны халбага.
Vр тариа
А бvлгийн цустай хvмvvс vр тарианы бvтээгдэхvvн бага зэрэг хэрэглэх зохимжтой. Хорт хавдраар өвчилсөн бол улаан буудайг хэрэглэхээ хязгаарлах, эсвэл огт татгалзвал зохино. Буудайн vрийг бутлах соёолуулах замаар лектинийг зайлуулж болно. Соёолсон улаан буудай хорт хавдрын эсрэг олон бодис агуулдаг. Гагадай / ширица/-г хоолны цэсэнд заавал оруулж бай. Бvдvvн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг бодис бий. Нэг удаагийн хэмжээ хуурайгаар нэг аяга vр эсвэл гоймон, нэг сам боорцог, 2 зvсэм талх.
Хvнсний ногоо
Брокколийн байцаа, сармис, сонгино, бууцай, навчит манжин, өсгөвөрлөдөг цагаан мөөг онцгой ашиг тустай. Бөөрөнхий байцаа, баклажан, төмс, амтат төмс, чидун жимс / грек, испани хар /амтат чинжvv / бvх зvйлийн/ гишvvнэ, улаан лооль зэргээс зайлсхийж яваарай.
Жимс жимсгэнэ, шvvс
Vхэр бөөрөлзгөнө, нэрс, интоор сайн. Нэг удаагийн хэмжээ нэг аяга. Онцгой ач тустай нь: тарвас, интоор, нэрс, инжир гvйлс, банана цангис, лимон, чавга / дурын/ хар чавга идвэл тустай. Авокадо, ази лийр, усан vзэм, анар, лийр, гуава, испани гуа, киви, тошлог vргэлж хэрэглэж болно. Амтат жvрж, гадил, наргилийн жимс, манго, мандарин зэргээс зайлсхийж яваарай.
Өвсөн цай
А бvлгийн цустай хvмvvст өвсөн цай онцгой тустай. Балжингарма ургамал /ромашка/ апигенан мэтийн хорт хавдрын эсрэг идэвхит бодис агуулдаг. Цагаан гаа, яншуй зэргийн эфирийн тос хавдрын ургалтыг сааруулдаг. Багваахай цэцгийн навчинд цээжний булчирхайн хавдрын ургах явцыг хориглодог бодис буй. Vнэрт ногоо /базилик/ хvн орхоодой, том даливс, багваахай, хамба шарилж чирэг онцгой тустай. Харин цөцгийн тос, vнээний сvv, ээдэм, зайрмаг, тосгvй тараг, пахта, тосгvй цөцгий швейцарь бяслаг, тvvхий сvvний бяслаг, гэрийн тараг, жимстэй мөхөөлдөс зэргээс зайлсхийж явах хэрэгтэй.
Бусад ундаа
А бvлгийн цустай хvмvvс хааяа нэг аяга дарс уухад гэмгvй. Ногоон цай эрvvлжих хөтөлбөрийн чухал хэсэг мөн. Өдөрт нэг аяга кофе ууж болно. Хийжvvлсэн ундаа, / кола/, ликер, пиво хар цай /ердийн ба кофейнгvй/ эдгээрээс зайлсхийж яваарай.
Дасгал бясалгал
Тогтмол биеийн хvчний дасгалаас гадна хатха ёог, тайзи чун, алхалт мэт хөнгөхөн дасгал заавал хийж байгаарай. Хатха ёог бол сэтгэл бухимдалтай тэмцэх гол арга юм. Тайзи чун сэтгэл санааг өөдрөг болгож цусны даралтыг бууруулан сэтгэл бухимдлыг арилгадаг. Эдгээрийг долоо хоногт 3-4 удаа 40-50 минут хийнэ. Цэвэр агаарт тайван нөхцөлд хурдан алхах нь агаарын дасгал болно./45 минут/В бvлгийн цустай бол
Энэ бvлгийн цустай хvмvvс хорт авдраар өвчлөх эрсдэл бага. Байгаль эдгээр хvмvvст тэнцвэржсэн дархлааны тогтолцоо хайрлажээ. Хэрэв өвчин туслаа ч гэсэн төгсгөл нь тааламжтай байдаг байна.
Сэтгэл бухимдал
В бvлгийхний хувьд сул тал нь гэвэл сэтгэл бухимдлын дааврыг илvv ялгаруулах хандлагатай. Иймд тvгшvvр сэтгэл гутралтайгаа тэмцэх нь чухал. Унтах, сэрvvн байх хэвийн хэмнэлээ тогтоож чадваас цусан дахь кортизолын төрлийн дааврын төвшин буурна. Өдрийн турш хамгийн багаар гэхэд хоёр удаа хорин минутын бvрэн тайвширах завсарлага хийж байгаарай. Унтахаасаа өмнө тайвшрах завсарлага, биеийн тогтмол дасгал хийх замаар нойрны хямралтай тэмцээрэй. Унтахын өмнө хөнгөн зууш идвэл цусан дахь саахар нэмэгдэж нойр сайжирна. В бvлгийн цустай хvмvvст хорт хавдрын эсрэг онцгой ач тустай бvтээгдэхvvн:
Йогурт, одос vхрийн сvvнээс хайлуулсан цөцгийн тос, тараг болно. Хvйтэн усны өөх тосоор баялаг загас, маалингын vрийн тос, грек самар, өсгөвөрлөсөн мөөг,сонино, бөөрөнхий байцаа, брюсель байцаа, өнгөт байцаа, броккол сармис, тарвас, улаан греип жимс, усан vзмийн шvvс, жекфрут /халуун орны ногоо/, гуава, өмхий ховол болно.
Max, шувуувы мах
В бvлгийн цустай хvмvvсийн биед амьтны гаралтай уураг vр дvнтэй шингэдэг боловч зарим нэг хязгаарлалт байдаг. Тахианы булчин гэдэс дотор В бvлгийн цусанд хортой галектин хэмээх наалдуулагч байдаг учраас энэ бvлгийн цустай хvмvvст хэрэглэхийг хорьдог. Харин хяруулын мах галектин агуулдаггvй учир орлуулж болно. Харин хурга, хонины мах vндсэн хоол мөн. В бvлгийн цусны хорт хавдартай тэмцэхэд онцгой ач тустай туслагч нь хурга, ишиг хонины мах болдог байна. Мөн туулай, бугын мах байж болно. Vхрийн мах, цацагт хяруул, тугалын элэг, мах, гургуул адууны мах vргэлж хэрэглэж болно. Харин гахайн утсан чанасан мах, шорвог мах, хэрэм, галуу, ятуу, бөднө нугас, ятуу, мэлхийний мах хэрэглэхийн хориглоно. Загаснаас хар амар, сагамхай, хулд, сардина, хилэмний тvрс, залуу цурхай далайн алганы мах идэж болно. Нядмар, нялаахай, могой загас, дун хорхой хэрэглэж vл болно.
Сvvн бvтээгдэхvvн өнцөг
Йогурт, тараг мэт эсгэлэн бvтээгдэхvvн В бvлгийн цустай хvмvvст хорт хавдрын эсрэг шинж vзvvлж зохимж сайтай. Эсгэлэн сvv бvтээгдэхvvнд агуулагдах сvvн хvчлийн бактер бvдvvн болон шулуун гэдэс, сvvний булчирхайн хорт хавдраас хамгаалж болох талтай.
Ургамлын тос
Чидун жимсний тос нэн зохимжтой. Бас маалингын vрийн тос, грек самрын тос сагамхай загасны элэг тустай.
Сэтгэгдэл ( 1 )
ab, o gedeg bulgiinh n humuus yah ve? tegeed ch mongolchuud hurga ishig iddeggui uls, orchuulahdaa joohon bodoltsoj uzvel yasan, yamar humuust hurgej bgaagaa