Нисэхэд баригдаж буй “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын сугалаа тавдугаар сарын 3-4-нд буюу маргааш, нөгөөдөр болох гэнэ. Тус хороололд нийтдээ 1764 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд эхний ээлжийн 567 айлын сууц аль хэдийн ашиглалтад орж эзнээ хүлээж байгаа юм. Ирэх тавдугаар сард сүүлийн үлдсэн 1197 айлын орон сууц ашиглалтад орно. Тус орон сууцны хорооллын метр квадратын үнэ нэг сая 180 мянган төгрөг. Зах зээлийн ханшаас хамаагүй хямдхан дээрх хороололд хамрагдагчдын 60 хувь нь төринй албан хаагчид. Үлдсэн 40 хувьд нь залуу гэр бүл мөн өндөр настнуудыг хамруулахаар болсон. “Буянт Ухаа” орон сууцны хороололоос орон сууц худалдаж авах хүсэлтэй 9081 иргэн бүртгүүлжээ. Тэдгээрийн дунд ийнхүү сугалаа явуулах нь шударга гэж ТОСК-аас үзсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
хойшилсоон гээд телевизийн мэдээгээр яваад байсан шүү дээ. мэдээгээ дахин сайн нягтлаарай хүүхдүүдээ?