Хүнсний худалдаа эрхлэгчдэд зөвлөгөө өглөө

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газрын байцаагч нар төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэбулган", "Юмт бөмбөгөр", "Алтжин бөмбөгөр" компанийн хүнсний худалдаа эрхлэгч 275 хүнд энэ сарын 30-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Энэ үеэр хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, худалдан борлуулалт, хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авах, устгах, дахин боловсруулах, ул мөрийг мөрдөн мөшгих талаар мэдээлэл өгсөн байна. Мөн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон дотоод хяналтын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зайлшгүй эзэмших  анхан шатны мэдлэг олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top