Шилдэг начингуудын халз барилдаан болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 03

МҮБХ, "Хамаг Монгол" студитэй хамтран зохион байгуулдаг шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдаан өнөөдөр болно. Халз барилдаанд шилдэг 12 начин 6:6 баг болж хуваагдан барилдах юм.Зүүн талаас Э.Энхбат, Ду.Батбаяр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Т.Баасанхүү нар барилдах бол баруун талаас Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, А.Батмөнх, Ж.Чулуунбат, Б.Пүрэвсайхан, Л.Цэрэнтогтох нар барилдана. Сонирхуулахад барилдааны билет 15,000 төгрөг бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top