Өнөөдөр Сөүлийн метронд аймшигтай осол гарсан байна. Хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас ойролцоогоор 170 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын нэгэн телевиз мэдээллээ. Гэтэл Сөүлийн Аврах албаны ажилтан 78 хүн гэмтсэн хэмээн Франс Пресс агентлагй уламжилсэн гэнэ.
"Сэwол" хөлөг онгоц осолдож олон хүн амь үрэгдсэн явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе амь үрэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлал гуйснаас хоёрхон хоногийн дараа Сөүл хотод бас нэгэн аймшиг осол гарлаа.

Сэтгэгдэл ( 0 )