Өнгөрсөн оны есдүгээр сард “Жаст Ойл”, “Магнай трейд” компаниуд бинзен шатахууныхаа үнийг төрөл тус бүр дээр нь 50 төгрөгөөр нэмсэн байдаг. Энэ дагуу ШӨХТГ-т хэрэглэгчдээс гомдол гаргаж, улмаар ШӨХТГ-аас туханй газруудад хяналт шалгалтыг хийж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Улмаар ШӨХТГ-аас “Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэгэн зэрэг нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-т заасан “аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоохыг хориглосон байдаг” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн эдгээр компаниудад нийт 3.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.
Гэвч тус хоёр компани ШӨХТГ-ын байцаагчдын энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Жаст Ойл” компанитай холбоотой шүүх хурал болж шийдвэрээ гаргасан байна.
Шүүхээс “Жаст Ойл” компанийг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн байна. ШӨХТГ-аас гаргасан шийдвэр үндэслэлтэй байна. Тиймээс “Жаст Ойл”-ын нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )