Соёмботой ууланд гал гарчээ. Зайсангийн баруун талын соёмботой уул шатаж, уулын баруун тал нь нэлэнхүйдээ түймэрт автжээ. Галын талаар холбогдох байгууллагаас тодруулахад ОБЕГ-ын гал сөнөөгчид газар дээр нь ажиллаж байна. Хуурайшилтаас болж гал гарсан байж болзошгүй ч галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )