Дэлхийн анхны үйлчилгээний роботыг туршина

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Япон Хэнн На хэмээх зочид буудал ирэх зунаас үйлчилгээгээ эхэлнэ. Бусад буудлаас давуу талтай нь тэнд ажилтнуудын оронд хүнтэй адилхан робот ажиллуулах гэж байна. “Hi-tech” ашигласан энэхүү робот нь үйлчлүүлэгчидтэй амьд юм шиг харьцаж, тэдэнд өрөөг нь зааж өгөх, төлбөр авах, ойр зуурын зүйлс ярих, мэдээлэл өгөх даалгавартай ажиллах гэнэ.

Хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэх эдгээр роботыг Huis Ten Bosch мэдээллийн технологийн паркт анх удаа туршсан бөгөөд Нагасаки хот дахь энэхүү парк нь технологийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг олонд хүргэдэг билээ.

Эмэгтэй хүний хоолойн өнгөөр кодолсон (tone voice) системийн дагуу хүлээн авагч роботууд япон, англи хэлээр бусадтай ярилцах гэнэ. Гэхдээ цаашид хятад, солонгос хэл нэмэх тухай хөгжүүлэгчид ярьжээ. Нийтдээ 72 өрөөнөөс бүрдэх тус зочид буудал энэ оны долоодугаар сард ашиглалтад орох бөгөөд үйлчилгээний ажилтнаас өгсүүлээд бүх зүйл нь автомат, цахим технологид суурилах гэнэ. Мөн өрөө тус бүрийн үнэ 60-120 ам.долларын үнэтэй байх аж.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goo(122.201.21.163) 2025 оны 03 сарын 13

Unen yum heleh robot lam

1  |  0
Top