АНУ-ын Apple компани 700 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян компаниар нэрлэгдлээ. Энэхүү компанийн ашиг орлого сүүлийн 10 жилийн дотор огцом өссөөр, өдгөө хувьцаа нь нэг бүр нь 122,02 ам.доллараар үнэлэгдэж байна. Маркетинг, технологийн зах зээлд iPhone, iMac, iPad, iPod зэрэг бүтээлүүдээ амжилттай борлуулж, iOs үйлдлийн системийг жил бүр хөгжүүлсээр байгаа юм.
Тус компанийн захирал Тим Күк Apple-ийг энэ зэрэгт хүрэхэд багагүй нөлөөлсөн бөгөөд хамгийн их хүч хөдөлмөрөө зарсан хүн бол яах аргагүй тэнгэрт хальсан алдарт Стив Жобс билээ.
Стив анхны макентош компьютерийг олон улсын зах зээлд тэртээ 1980-аад оноос хойш борлуулж, хожим нь интернэтийг энгийн хэрэглээний гар утсанд суурилуулж чадсанаараа түүний үндэслэсэн компани амжилтын оргилд хүрч байна.
“Бид цоо шинээр 27 ширхэг Apple-ийн дэлгүүр нээсэн. Энэ бүхэн асар их ашиг олж байна. Манай App Store жилээс жилд борлуулалтаа нэмж байгаа” хэмээн Тим Күк ярьсан юм.
Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )