Технологийн тэргүүлэгч Apple корпораци мобайл төлбөрийн үйлчилгээ нэвтрүүллээ. Энэ үйлчилгээг хэрэглэгчид удаан хугацаанд хүсч, санал болгож байсан бөгөөд ийнхүү Apple Pay үйлчилгээг албан ёсоор хэрэглээнд орууллаа. iOs үйлдлийн систем ашигладаг хэн бүхэн iPod, iPhone, iPad хүлээн авагчаар мобайл төлбөр тооцоо хийж болох юм.
Хэрэглэгчид хурууны хээ ашиглан баталгаат гарын үсгээ орлуулах боломжтой аж. Хамгийн гол нь апликэйшн хөгжүүлэгчид мобайл төлбөрийн энэхүү үйлчилгээний нууцлалыг асар удаан хугацаанд туршиж байж хэрэглээнд оруулж буйгаа зарласан байна.
Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮