Селена V Magazine-ийн нүүр царай болов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Сүүлийн үед хөгжмийн ертөнцөд цахиур хагалах болсон залуу дуучин Селена Гомес алдарт V Magazine сэтгүүлийн нүүр хуудсыг чимлээ. “Lolita” дүр төрх гэж алдаршсан түүний хагас нүцгэн зураг тэр дороо олонд хүрсэн байна.

Өдгөө 22 настай дуучныг фэнүүд нь насандаа баймааргүй залуу төрхтэй гарсан тухай шуугилдах болжээ. Дуучин Селена Гомес энэ оны дундуур өөрийн бие даасан цомгоо гаргахаар шургуу аижллаж байна.

Тэрбээр дуучин Жастин Биберээс салж, ганц бие амьдралаа эхлүүлсэн бөгөөд Холливудын сайхан залуустай үе үе нэр холбогддог ч уран бүтээлдээ үнэнч амьдарсаар байна.

 Т.Бат

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top