Японы Фүжицү компани PC LIFEBOOK нэртэй “эрлийз” буюу hybrid компьютер, таблет худалдаанд гаргажээ. Нэг бүр нь 240 мянган ам.долларын үнэтэй энэхүү таблет 15.6 инчийн Full HD дэлгэцтэй аж. Ширээний компьютер болон таблетууд аль аль нь утасгүй интернэтийн технологид ажиллах бөгөөд 30 метрийн радиуст интернэттэй холбогдох юм байна.
Фүжицүгийн үйлдвэрлэсэн таблетийн дэлгэцийн өргөн нь 9.8 мм бол 980 грамм жинтэй аж. Тасралтгүй ашиглах үед цэнэгээ дөрвөн цаг барих юм. Хүчин чадлын хувьд Intel Core-i7 4712 HQ(2.30 GHz) процессор, 8GB санах ой, 2 терабайт SATA HDD хард дисктэй тдөийгүй Windows 8.1 үйлдлийн системтэй юм.
Уг бүтээгдэхүүн нь ямар ч баттерей шаардлагагүй бөгөөд зөвхөн цахилгаанаа залгуураар хангаж, түүнийгээ тасралтгүй дөрвөн цаг хэмнэлттэй ашиглах боломжтойгоор бүтээгджээ. Автомашины хосолсон хөдөлгүүртэй адил энэхүү таблет, компьютер хоёр нь цахилгаанаа хэмнэх шугамаар ажилладаг байна.
Т.Бат

Сэтгэгдэл ( 3 )
240 dollar baikh.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Paa 240.000 doll hun avakh yumuu naad edi chin delkhid bkhui une bna sh dee