Коммент: Алдартай эмэгтэйчүүдийн бүсгүйчүүдийг өмөөрч хэлсэн онч үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн 189 орон тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ оноос эхлэн эх газрын Хятад улс энэхүү бүрэлдэхүүнд албан ёсоор орж байгаагаа мэдэгдсэн юм. Бид энэ удаагийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн алдар цуутай бүсгүйчүүдийн хэлсэн алдартай ишлэлүүдийг хүргэж байна.

 “Эмэгтэйчүүд хэзээд л энэ дэлхийд хамгийн хүчирхэг байж ирсэн. Эрчүүд үргэлж л эмэгтэйчүүдийг түшиг тулгуураа болгож ирэв. Эрчүүд нялх байхаасаа л ээжийнхээ нөмөр нөөлгө дор хүчирхэгжин өндийдөг.

–Коко Шанаель-

 Эмэгтэйчүүд хэзээ ч эрчүүд шиг амжилттай байгаагүй. Учир нь тэдэнд маш сайн зөвлөгөө өгөх эхнэр байсангүй.

–Дик Ван Дюк-

 Эмэгтэй хүний амьдралын бүхий л бэрхшээл түүнийг хэн болгох, ямар хүч эрмэлзэлтэй байхыг зааж өгдөг. Түүнийг амьдралдаа ямархуу өөрчлөлт авч ирж чадахаар нь хүч, чадлыг нь сорихын оронд ямар боломж үүсгэж чадаж байгаагаар нь харах хэрэгтэй.

–Жой Бэлл-

 Эмэгтэйчүүд чөлөөтэй байхыг хүсдэг. Яг л усанд хөвөх жараахай шиг. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд эр хүн, нийгэм гээд юу ч хэрэггүй. Тэд ганцаараа байхдаа ч төгс. 

 –Роман Пэйн-

Амьдрал бол зүгээр л бидний амьсгалж буй тоо биш юм. Энэ бол амьсгал бүрээсээ таашаал авч чадахыг хэлдэг. Эмэгтэй хүн л энэ гайхамшгийг ойлгоно.

–Майэ Ангелоу-

Улс орон бүрт нэгэн цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй байдаг. Энэ нь арьс өнгөний үзэл, хүйсийн ижил тэгш бус байдлын бүхий л цаг хугацаанд тэмцэж чадсан зоримог эмэгтэйчүүдийн ач гавъяа юм. Эмэгтэйчүүд л чухал шийдвэрийг түрүүлж гаргадаг.

-Сюзан Билл Энтино-

 Би орчин цагийн хүний хурууны хээ цорын ганц гэдэгт итгэдэгтэй адилхан эмэгтэй хүмүүс бүрт цор ганц дайчин чанар байдаг гэж боддог.  Тэд хамгийн шилдэг замыг сонгож, энэхүү зорилгынхоо төлөө цуцалтгүй зүтгэн, өөрийгөө бүү хэл орчлонг манлайлахын төлөө бүх хүчээ зориулах гайхалтай сод авъяастай.

-Опра Уинфри- 

 Эмэгтэй хүн бүхэлдээ нэгэн тойрог юм. Тэр энэ тойрогт өөрийгөө бий болгох хүчирхэг байгалийн өгөгдлөөр тэжээгдэн амьдарч байдаг.

-Диан Маришилд-

 

 Намайг ганцхан эмэгтэй хүн л үхлийн шийдвэрээс минь татгалзуулж чадах байсан.

–Айн Рэнд-

 

 Эрчүүдэд өгсөн хамгийн гайхамшигтай бэлэг бол эмэгтэй хүн. Гэвч түүнээс ч аугаа бэлгийг өөртөө өгсөн хүн бол эмэгтэй хүн.

-Си Кэмпбэл-

Чи ухаалаг эрчүүд ухаан муутай эмэгтэйтэй хамт байхыг зөндөө харж байсан биз. Гэвч ухаалаг эмэгтэйчүүдийг ухаан муутай эртэй хамт байхыг харах нь бараг л боломжгүй зүйл.

-Эрика Жон-

Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх. 

Хиллари Клинтон

Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг харагдахыг хүсэж байсангүй. Харин би ихэнх эмэгтэйчүүдийн төлөөлөл байдгаараа маш их бахархдаг. 

Адель

 Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.37) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top