Гар утсаар ДОХ-ын вирусийг илрүүлэх технологи бүтээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Колумбын их сургуулийн судлаачид гар утсаар хүний бие дэх ДОХ болон бусад өвчний вирусыг илрүүлэх шинэ технологи бүтээсэн байна. Дусал цусны тусламжтайгаар тухайн хүний шинжилгээний хариуг ердөө 15 минутанд гаргах боломжтой аж. Ухаалаг гар утсанд тусгай пластик хавтан байршуулж, түүн дээр дусал цус дусаах горимтой юм байна. Улмаар шинжилгээний хариуг мэдрэгчээс ирүүлсэн дохионы дагуу тусгай аппликэйшны тусламжтайгаар гаргах аж. Мөн өвчлөлийн шатыг ч тодорхойлох боломжтой гэжээ. Судалгааны баг шинэ технологийн хөгжлийн хүрээнд ДОХ-ын халдварт өртөх магадлал өндөртэй жирэмсэн эхчүүдийг хамруулжээ. Шинэ технологийн тусламжтайгаар халдвар авсан эмэгтэйчүүдийн хүүхдийг ч халдвартай эсэх, мөн эмчилгээ авах боломжтой эсэхийг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн мэргэжлийн лабораторийн түвшинд гарчээ.

Судлаачид энэ үеэр “Элиса гэж нэрлэсэн бидний туршилт халдвартай эхийн урагт халдвар тогтсон эсэхийг тогтоож чадсанаараа илүү онцлог болсон. Шинжилгээний хариу үндсэндээ хүний эмчилгээ авах боломжийг тооцоолж чадсан. Эрүүл мэндийн салбар технологийн салбартай маш нарийн уялдаж шинэ хуудас нээх цаг ирлээ гэж хэлмээр байна” гэжээ. Энэ технологийг дэлхийн зах зээлд нийлүүлэхэд 10 жилийн хугацаа шаардлагатай бөгөөд дундаж өртгийг 30 еврогоор тооцоолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top