Британийн гүнж Кэйт Миттлтоны өмссөн хувцас, үйлдэл бүр олны анхаарлын төвд байдаг. Найман сартай хөл хүнд тэрбээр сүүлийн үед нам гүм байсан ч өнөөдөр нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ зурагчдын дуранд өртжээ. Хэвлэлүүд энэ удаа мөн л түүний өмссөн хувцсыг онцолсон байна. Найман сартай хөл хүнд, цодгор гэдэстэй болсон ч Кэйт Миддлтон тун аятайхан ягаан пальто өмсчээ. Тэрбээр өмнө нь 2013 онд том хүү Жоржийгоо хэвлийдээ тээж байхдаа өмсөж байсан бөгөөд өөр малгайтай хослуулж байжээ. Ханхүү Жорж ирэх долдугаар сард хоёр нас хүрэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Erdemtei hun daruu gej manaihan bol yaj bgaa bol