Монголын хамгийн отгон нам болох Хөдөлмөрийн Үндэсний Намыг анх байгуулагдсан цагаас эхлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нам хэмээн шуугиж байсан. МҮЭХ-ний Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, түүнийхээ гавьяагаар олонд танигдсан улс төрд орсон тул "Хөдөлмөрийн" гэх тодотголтой нам түүнийх гэхэд эргэлзэх хүн байхгүй. Гэтэл С.Ганбаатар гишүүн үүнийг өөрийн биеэр үгүйсгэж байлаа. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр УИХ-ын ээлжит чуулганы үеэр "минийх биш" гэж байсан намдаа элсэхээр болж байгаа аж. Түүгээр ч барахгүй Хөдөлмөрийн Үндэсний намд бусад бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар энэ отгон намд элсэхээ зарлах гэнэ.
УИХ дотор бие даагчдын бүлэг байгуулаад байсан тэднийг хамтарч ажиллахад гайхах зүйлгүй. Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс УИХ-ын гишүүн болсон Т.Уянга тэдэнтэй нэгдэнэ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр үе үе намынхаа бодлогын эсрэг байгаагаа мэдэгдэж хэд гурдан үг хэлдэг. Намаасаа гарч, бие даагч гишүүн болж магадгүй гэх мэдээлэл ч өмнө нь гарч байлаа. Ирэх долоо хоногт МАН-ын зургаан сайдыг огцруулж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах сургаар тэд ийм шийдвэр гаргаж байгаа бололтой.
С.Ганбаатарын хувьд ХҮН намыг байгуулж, түүнд уригдаж байгаа мэтээр орно гэдэг нь аль эртний төлөвлөгөө байсан байх. Харин бусад гишүүдийн хувьд Засаг солигдож байгаа нь нөлөөлсөн бололтой. Олон гишүүн нэгдэж чадвал ХҮН нам Засгийн газарт орж чадах ч юм билүү, хэн мэдлээ...
Сэтгэгдэл ( 6 )
davaasyren gedeg nukhur chin ardchilsan nam, man nam, maxn nam geed l, ali UIX suudal avch bolokhoor gaigyi nam bolgoniig damjij donshuuchlakh yum daa, XYN gedeg nam utgaa aldaj ekhelj bna
хүн намч хярамцагаар хооллох нам юм байна.энд тэндхийн эрээвэр хураавар хүмүүсийн нам .
Bie daagchaas biee unelegch bolson humuus bas neg zalijin arga sedej bui ni ene um bizdee. Er il yrih ni l bolohoos bas negen huvilbartai luivarchid shuudee. Ylanguiya Davaasuren, Bolorchuluun nar bol ulaan luivarchid tul HUN namiinhan bolgoomjloh ni deerdee?!
Bie daagchid emne helsen ygendee ezen bolohgui bol ta nar yuch bish bolno shuu bid ta nart itgej reting ender baisan Odoo bur uyangiig elsuulj hegee chireh ni dee
ynz bvriin nam l baih um ard irgediin amidral saijraad baidag bol 3say namtaich baisan bolj l bna baiguulaad bai 2 idej omsoj boldog bol bid moligoduulaa baiyaa
nam baiggulj huivaldaand oroltsoh n ee