Өнөөдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4-р хорооллын эцсийн буудал дээр том оврын автобус ноцтой осол гаргажээ.
Нийтийн тээвэрт явж байсан автобус замаасаа гарч автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөжээ. Тодруулбал, “Сутайн буянт” компанийн 5-05 номерийн нийтийн тээврийн том оврын автобус осол гаргасны улмаас хоёр хүн хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Ослын газар Замын цагдаагийн газрынхан ажиллаж, хэмжилт хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормозны шингэн алдагдсанаас болсон гэнэ.
Нийтийн тээвэрт маш их шинэчлэл хийж байгаа. Цахим төлбөрийн систем, шинэ автобус, зогсох буудлыг нь хүртэл өөрсдөөс нь өөр автомашин оруулахааргүй болгосон, хотын зам урьдынхаас ч илүү болсон гэж ард түмэн ам сайтай байгаа. Харин одоо жолооч нар дээрээ шинэчилэл хийх хэрэгтэй байна. Тэгвэл өнөөдрийнх шиг ийм осол болохгүй гэж иргэд хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )