Зургаан хүүхдээ ганцаар өсгөх эрхийг шүүхээр авсан Анжелина Жоли Малибуд тансаг зэрэглэлийн харш түрээслэн амьдарч буй. Тэрбээр энэ удаад хоёр дахь харшаа мөн л Малибуд сонгожээ.
Жүжигчин бүсгүйн түрээсэлж буй хоёр дахь харш нь сарын 35 мянган долларын үнэтэй, 473 м кв талбайтай, зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө, усан сан, теннисний талбай, зочид байрлах байр, хувийн далайн эрэгтэй бөгөөд одоо амьдарч буй гэрээс нь ердөө нэг милийн зайтай аж.
Хүүхдүүд нь хоёр гэртээ ээлжлэн амьдрах бөгөөд ямар ч үед бэлэн гэж харш тус бүртээ гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч нарыг байлгаж байгаа гэнэ.




И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )