“АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ажлын өдөр твиттер хуудсаа шалгахаас эхэлдэг. Тэрбээр ихэнхидээ өглөөний 06:30 цагт шатаар бууж ажлын өрөөндөө орж цахим хаягаа шалгадаг. Хааяа үүнээс орой босох нь бий.
Тэргүүн хатагтай Меланья Трамп, бага хүү Баррон нар Нью Йорк хотдоо үлдсэн тул Доналд Трамп Цагаан ордонд цагийг ганцаараа шахуу өнгөрөөдөг. Ганц нэг дотны найз, зөвлөхүүдтэйгээ утсаар ярихыг эс тооцвол... Трамп гэрийн халаадтайгаа зурагт үзэх юм уу утсаар ярьдаггүй...” гэх нийтлэл NewYorkTimes.com сайтад бичигдсэн байв. Үүнээс улбаалаад ерөнхийлөгч гэрийн халаад өмсдөг эсэх яриа гол сэдэв болсон тухай Mashable.com сайтад тавигджээ.
Трампын засаг захиргаанаас ерөнхийлөгчийнхөө өглөөг хэрхэн эхлүүлдэг болохыг дурьдсан уг нийтлэлийн дараа Трампыг гэрийн халаад огтоос өмсдөггүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер твиттертээ бичсэн нь асуудлыг улам хөөргөв. Энэ мэдэгдэл худал болохыг Google хайлт тодхон гэрчилнэ. Трамп хэвлэлийн төлөөлөгчийнхөө хэлсний эсрэгээр буюу гэрийн халаад өмсөх тун дуртай нэгэн.
Трампын тансаг харшдаа хамгийн үнэтэй гэрийн халаад өмссөн зураг интернет орчинд цөөнгүй байх агаад хамгийн сүүлд буюу өнгөрөгч онд Трампын гарын үсэгтэй Trump халаад дуудлага худалдаагаар 15 мянган долларын үнэ хүрсэн байдаг. Магадгүй халаад өмсдөг эсэх энэ яриа даамжирч иргэд Трампын эсрэг хөдөлгөөнд гэрийн халаадтай жагсах цаг ойрхон бизээ.
.jpg)


И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 9 )
medee oldohgyi baigaa yum baihdaa. geriin haladnii tuhai sonirhodog setgyylchyy ooroo.
Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээлэлийнхэн телевизийнхэн гэгэээтэй гэрэлтэй мэдээгээр олон түмэндээ хүргэж чадахгүй байгаа юм шиг санагдах юм. Би зөв бодож байгаа болов уу
haladtai baina uu shaldan baina uu hend hamaatai yum bichih uchuun sedev tulgamdsan asuudal baihad .........
шал дамий юм
манай сэтгүүлчид өөрсдөө мэдээ хайж сайн сайхан юм санаачилж бичнэ гэж хэзээ ч байхгүй, энэ тэндэхийн сайт дээр гарсан мэдээллийг хуулж тавьна, бүгд мэдээлэл адилхан, өөрөө эрэн сурвалжлаад бичье гэвэл зөндөө сайн сайхан юм жирийн амьдралд зөндөө байгаа, зөвхөн хэдэн улс төрчдийнхөө л хэрүүлийг ам уралдан бичнэ, арчаагүй, тэд нарнх нь мэдээлэл ёстой сонин биш болсон
ямар ач холбогдолтой юм бэ.дэмий юм оруулах юм
Demii yum bichij tsag bardag ni te-1 hunii zan
ДООРХ ХҮНТЭЙ ЗУУН ХУВЬ САНАЛ НЭГ БАЙНА...
ХҮНИЙ ДОТООД АМЬДРАЛ ХЭН НЭГЭНД ТЭНЭГҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ?ХАЛАДТАЙ БАЙНА УУ? ХАЛАДГҮЙ БАЙНА УУ? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ.ХҮН ТӨРӨЛХТӨНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ Л БИЧЭЭЧ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА