Баянзүрх дүүргийн таван өрх өргөө цагаан гэртэй болов

2017 оны 10 сарын 31

‘’I and R Mongolia’’ компани Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ‘’Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.

Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аяныг санаачилж Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур, гэр оронгүй таван өрхөд өнөөдөр гэр бэлэглэсэн юм.  Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, ’I and R Mongolia’’’ компанийн удирдлагууд  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тухайлбал  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Отгонцэцэг, 21 дугаар хорооны иргэн С.Мөнхжаргал, 23 дугаар хорооны иргэн О.Ганзориг, 2 дугаар хорооны иргэн Н.Цэнгүүнжав болон Э.Батжаргалынх  тус тус гал голомтоо бадраах  өргөө цагаан гэртэй болжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top