4 жил тутам зохион байгуулагддаг “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 2017 оны 10 сарын 26-ны орой 21 цагт хаалтын ажиллагааг хийж дүн мэдээгээ гарган, сургамжтай болон сайшаалтай талаа дүгнэлээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, мэргэжлийн анги, 25 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд астрономийн 48 цаг, оперативын 700 цагийн багтаамжтай 2 хэсэг, 9 үе шаттай явагдаж өндөрлөв. Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, сургуулийн удирдагч, Хурандаа Дашням иж бүрэн сургуульд өгсөн үнэлгээ танилцууллаа. Нийт дүнгээр Налайх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 90,5 оноо буюу Онц сайн үнэлгээ авчээ. Цаашид удирдлагын менежмент, цагийн байдалд шуурхай арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх, нэгж, удирдлага хоорондын харилцан ажиллагаа, уялдааг сайжруулах, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, иргэдэд сургалт сурталчилгаа явуулахад анхаарахыг зөвлөлөө.
Сургуулийн үеэр газар хөдлөлт, үер, мал амьтны гоц халдварт өвчин, уул уурхайн осол, гал түймрийн үеийн дадлага сургуулийг хийж гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж ажиллав.
10 дугаар сарын 26-ны өглөө 06:00 цагт яаралтай цуглар зарлан мэдээллийн дуут дохиогоор “түр цугларах цэг” –т 62 аж ахуй нэгж, байгууллагын 651 ажилтан албан хаагчид, иргэд цугларсан байна. Нүүн шилжих буюу нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагааг анх удаагаа Налайх дүүрэгт “Монде тур” аялал жуулчлалын баазыг түшиглэн 100 гаруй иргэдийг төвлөрүүлэн амжилттай зохион байгуулсан нь улсын хэмжээнд анхдагч, цаашид жишиг болгох үйл ажиллагаа болсныг нийслэлийн ОБЕГ-ын бүрэлдэхүүн онцолсон юм.
Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүд, албад мэргэжлийн ангийн дарга нарыг 4 багт хуваан удирдах бүрэлдэхүүний сорилын шалгуурыг явуулж, нийт 2,5 км зайд маршаар гүйлгэн утаат орчноос эрэн хайх, аврах , анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн дөрвөн цэгт даалгавар цэгт даалгавар гүйцэтгэлээ.
Сургалтын төгсгөлд хаалтын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцсон байгууллага, иргэдийг шагнаж урамшуулсан юм.
Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн , 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцсон томоохон хэмжээний сургалт болж өндөрлөлөө.
Ард иргэд маань аюул ослоос хол, эрүүл энх, амар тайван байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )