Рассел Кроугийн танигдахын аргагүй өөрчлөлт олныг гайхшруулав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Жүжигчин Рассел Кроуг бид алдарт “Гладиатор” киногоор нь сайн мэднэ. Өдгөө 53 настай Рассел 135 килограмм болтлоо таргалсан нь олныг гайхшруулж байна. Шүтэн бишрэгчид нь жүжигчнийг биедээ анхаарал тавилгүй явсаар ийм болжээ гэцгээсэн бол тэдний таамаг буруу байсан бололтой. Саяхан Рассел Кроу “Boy Erased” киноны зураг авалтын талбайд байгаа нь харагджээ. Жүжигчний жин нэмэгдсэн нь уран бүтээлтэй нь холбоотойг Холливудын сайтууд мэдээлж байна. Рассел одоо бараг 140 килограмм жинтэй болжээ.

Холливудын мундагуудын нэг тэрбээр өмнө нь дүрийнхээ төлөө 120 килограмм болтлоо таргалж байсан билээ. Гэхдээ зураг авалт дуусаад гурван сар болоход л Рассел хэвийн жиндээ эргэн орсон байсан гэдэг. Тэрбээр “Хүн өөрөө хүсэх л юм бол жингээ хасах нь асуудал биш” гэж ярьдаг аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mundag(202.9.40.106) 2025 оны 03 сарын 13

Love you Rassel.

1  |  0
Love you rassel(202.9.41.141) 2025 оны 03 сарын 13

eriig nas, uulig tsas gej. Mundag jujigchin dee.

1  |  0
Top