Женнифер Лопес өөрөө түрүүлж алхам хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Өдгөө 48 настай Женнифер Лопес, 42 настай Алекс Родригес нар үерхээд найман сар орчим болж байна. Гэхдээ тэд хамтдаа маш жаргалтай байгаа бололтой. Женнифер, Алекс хоёр өнгөрсөн зун хүүхдүүдээ ч хооронд нь танилцуулжээ. Түүнчлэн саяхан хоёр талын ээж нар дээрээ очсон гэнэ.

Дуучин, алдарт бейсболчин хоёрыг удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан бол тэд хамтдаа байх болсноо саяхан албан ёсоор зарлажээ. Лопес, Родригес нар мөн “Vanity Fair” сэтгүүлд романтик зураг авалтад орсон байна.


Тэд 12 жилийн турш нэгнээ таньдаг байжээ. Харин өнгөрсөн хавар Женнифер өөрөө түрүүлж Алекст болзох санал тавьсан гэнэ. Дуучин бүсгүй энэ талаараа “Уг нь бол тийм алхам хиймээргүй байсан ч өөрөө түрүүлж хөдлөх хэрэгтэй гэдгээ тэр үед мэдэрсэн. Түүнийг явж байхад нь хажуугаар нь өнгөрөөд явж болох байсан. Гэхдээ би тэгээгүй. Зогсоод “Сайн уу” гэсэн” гэж нуулгүй ярьсан байна. Алекс Родригесын даруухан, соёлтой байдал нь анхны болзоон дээрээ л бүсгүйн сэтгэлийг татсан гэнэ.


 О.Саша

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(218.209.177.119) 2025 оны 03 сарын 13

saihan huuhenshv

1  |  0
(182.160.36.16) 2025 оны 03 сарын 13

uneheer echuud n tenegteed bga bol hed ch solison yaadiin..adilhan huvi tohiol bno. Jenni egchdee amjilt :)

1  |  0
(103.206.193.66) 2025 оны 03 сарын 13

asghui neg taarsn er hunee olj busad ni julidaad bsn uym er hun doroi l baival hardaj zovooj tenegtdeg

1  |  0
нэгэн(43.242.243.194) 2025 оны 03 сарын 13

залуу нь сайхан залуу юмаа. энэ удаа илүү зохицолтой харагдаж байна. Гэхдээ ингэж эрчүүлийг солих нь нээх таатай үлгэр дуурайлал биш юм даа... Харамсалтай.

1  |  0
(213.153.143.198) 2025 оны 03 сарын 13

Daraa yamar ertei hamt yariltslaga ogoh bol doo

1  |  0
Догоо(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Ямар сайхан хос вэ

1  |  0
Zochin(66.181.181.37) 2025 оны 03 сарын 13

Yavdaltai huuhen yumaa neeree.Udahgui dee.

1  |  0
Зочин(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Сайхан харагдаж байна.

1  |  0
zochin(183.81.171.3) 2025 оны 03 сарын 13

saihan hos

1  |  0
Top