Оросын нэрт дуучин Алла Пугачёвагийн зээ хүү Никита Пресняков өнгөрсөн зун хуримаа хийсэн билээ. 26 настай Никита Пресняков нь 20 настай Алена Красноватай гэрлэсэн юм. Тэдний хуримаар Оросын алдартнууд цуглаж, маш сүр дуулиантай болсон билээ.
Тэгвэл саяхан Никита, Алена хоёр “Ли-Лу” брендийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Гадуур хувцасны энэхүү брендийн нүүр царайг Алена Краснова тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Бүсгүйн хөөрхөн, даруухан төрх нь тус брендийн хавар намрын хувцсыг сонирхогчдын тоог ихээр нэмжээ.
Зураг авалт маш гоё болж, Никита, Алена хоёр ч сайхан хос гэдгээ дахин харуулсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тэд 2014 оноос эхлэн үерхжээ. Алена Краснова нь Никитагийн зуслангийн хөрш байжээ. Тэд 2015 онд хэсэг хугацаанд салсан ч Никита Аленагийн төрсөн өдрөөр түүнд гэрлэх санал тавьсан байна. Хөгжимчин залуу Никита Пресняков нь Алла Пугачёвагийн охин дуучин Кристина Орбакайте, түүний экс нөхөр дуучин Владимир Пресняков нарын хүү юм. Алла зээ хүүгийнхээ сонголтод тун таатай хандаж байгаа аж. Тэрбээр бэрээ Никитад яг тохирох зөөлөн сэтгэлтэй, хүмүүжилтэй бүсгүй гэж үздэг гэнэ.

О.Саша

Сэтгэгдэл ( 7 )
Хөөрхөн бүсгүй байна. Сайхан хосууддаа болон алдарт дуучин Алла Пугачёвад сайн сайхныг хүсье
bi nuhurteigee harsh tegeheer muu yu
Оросуудад харш гэж байдаггүй юмаа. Шүтдэг шашин нь л харш байдаг.
6 насны дүү гэдэг чинь харш шүү дээ. Эхлэхдээ Ромео Жульетта шиг л байх. Гэтэл байгалиасаа энэ нь 2-лаа ижил цэнэг юм. Эсвэл таталцана, эсвэл түлхэлцэнэ. Таталцлаа гэхэд тэдний хайр хэдий агуу ч нас богино, түлхэлцлээ гэхэд тэд хэдий үнэнч байлаа гэхэд үр хүүхэдгүй. Энэ бол зөгнөл бус, өрнөдийн зурхай ч бус. Монгол зурхай л юм. Үнэн худлыг цаг хугацаа харуулна.
mash goe hos bna shuu az jargal husie
dajgui l huuhen yum
Хөөрхөн хүүхэн байна.