Арнольд Шварценеггер эхнэртэйгээ эргэн нийлсэн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Өдгөө 70 настай Арнольд Шварценеггер хуучин эхнэртэйгээ болон хүүхдүүдтэйгээ арга хэмжээнд ирсэн нь олны анхаарлыг татжээ. Тэд “National Geographic”-ийн бүтээсэн цуврал киноны нээлтэд гэр бүлээрээ ирцгээсэн байна. Арнольд хуучин эхнэр 61 настай Мария Шрайвер болон дөрвөн хүүхэдтэйгээ маш сайхан харагдаж байжээ.

Мария, Арнольд нар 2011 онд 25 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Арнольд 10 жилийн турш гэрийн үйлчлэгч Милдред Баэнатайгаа харилцаатай байснаа хүлээсэн билээ. Үйлчлэгч нь жүжигчнээс хүү төрүүлжээ.

Мария Шрайвер нөхрийнхөө хууралтыг мэдээд хүүхдүүдээ аван гэрээсээ явсан гэдэг. Гэхдээ тэд нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Салснаасаа хойш зургаан жилийн дараа байсгээд уулзалдах болсон тэднийг эргэн нийлсэн гэх мэдээлэл ч байгаа аж. Энэ удаад тэднийг хүү Патрик нь холбожээ. 24 настай Патрик Шварценеггер найз бүсгүй модель Эбби Чемпионыгоо дагуулан ирсэн байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.37.101) 2025 оны 03 сарын 13

SXN GER BUL.GER BUL XAMGIIN UNE TSENETEI YUGAAR CH SOLISHGUI UNET BAYALAG.XOORONDOO EVLEREED SXN AMOIDRAX XEREGTEI.

1  |  0
(66.181.190.43) 2025 оны 03 сарын 13

WOW. Дахин аз жаргал хүсье. Гэр бүл сайхан шүү

1  |  0
(103.10.22.54) 2025 оны 03 сарын 13

эргээд нийлээсэй билээ

1  |  0
(103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

Ger bul yunaas ch iluu unetei shuu

1  |  0
(103.9.90.66) 2025 оны 03 сарын 13

wow, huuhed gedeg iim huurhun shuu dee

1  |  0
Зочин(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Гоё харагдаж байна. Гэр бүл бүхнээс үнэтэй.

1  |  0
Top