Хөлбөмбөгчин Криштиану Роналду өнгөрсөн зургадугаар сард ихэр хүүхдийн аав болсон юм. Өдгөө 32 настай хөлбөмбөгчний ихэр хүү, охин хоёр болон өөртэй нь адилхан нэртэй хүү Криштиану нь тээгч эхээс төрсөн билээ. Тэгвэл Роналдугийн найз бүсгүй, 22 настай модель Жоржина Родригес удахгүй амаржих гэж байна. Тэд охинтой болно гэдгээ мэдээд Алана Мартина гэх нэр өгнө гэж төлөвлөжээ.
Түүнчлэн хөлбөмбөгчний найз бүсгүй Жоржина цахим хуудсаараа дамжуулан Роналдуд ямар их хайртайгаа зарлажээ. Хайр сэтгэлийнхээ талаар олонд яриад байдаггүй даруухан Жоржина FIFA-гийн шагнал гардуулах ёслол дээр Криштианутай хамт авахуулсан зургаа тавьсан байна. Роналду энэ жилийн шилдэг тоглогч болсон юм. Хайртай бүсгүй нь түүнийг хүчин зүтгэлээрээ энэ шагналыг авсныг онцлоод “Энэ эрчээрээ яваарай. Би чамтайгаа ямар ч цаг үед үргэлж хамт байж, дэмжих болно. Чамаараа бахархаж байна” гэжээ. Тэд дөрөв дэх хүүхдээ төрсний дараа гэрлэлтээ албан ёсоор батлуулах аж.

О.Саша

Сэтгэгдэл ( 5 )
saihan haragdaj bn aa
sxn xoorxon busgui bnaa.
Рональдо чинь ижил хуйстэн биздээ
Huurhun yumaa huuhduud ni.