Хүүхэд хамгаалах төсөлд Баянзүрх дүүрэг нэгдэв

2018 оны 01 сарын 06

Баянзүрх дүүрэг хүүхдийн сайн сайхны төлөөх бүхий л санал санаачлага, төсөл хөтөлбөрийгдэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Цахлай” хүүхэд хамгааллын төсөлтэй хамтран ажиллахаар болж, санамж бичгийг үзэглэлээ. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн I,II,IIIхэлтсийн удирдлагууд болон ‘’Цахлай’’ хүүхэд хамгааллын төслийн төлөөлөгчидоролцсон юм.

‘’Цахлай’’ төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багачуудад зориулсан гар утас, интернет, веб сайтын тусламжтай байрлал тодорхойлох систем юм. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмжийг ашигласанаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өндөр нарийвчлалаар хүүхдээ хүссэн үедээ харах боломжтой. Мөн асран хамгаалагч, аав ээжид нь мэдээ илгээж аливаа гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top