Нийгэм, эдийн засгийн тойм: Машинтай ч, машингүй ч жолооны үнэмлэхтэй л бол заавал татвар төлнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Zindaa.mn сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн  мэдээ мэдээллийн тоймыг  танд хүргэж байна.  Та мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд  амжилт хүсье.

 

Монголд элсэн чихэр үйлдвэрлэнэ

 

...Монгол Улсын элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжинг тарих таатай нөхцлийг тогтоон 1992-1996 онд элсэн чихрийн үйлдвэр байгуулах гэж гадны орнуудаас чихрийн манжин боловсруулах техник, тоног төхөөрөмжийг авч байсан боловч...


Машинтай ч, машингүй ч жолооны үнэмлэхтэй л бол заавал татвар төлнө

 

...Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Манай улсад 750 гаруй мянган хүн жолооч, үүнээс  270 гаруй мянган иргэн  автомашинтай байдаг ажээ. Тэгвэл...

 

Гадаадын этгээдүүдийн захиалгаар банкны нэр хүндэд халдлаа

 

...тус банкны ТУЗ-ын дарга Д.Энхтайван "Эдгээр мэдээллийг тарааж, олон нийтийн дунд банкны нэр хүнд унагаахаар ажиллаж буй "Оюуны Ундраа" ХХК-ийн хөлсний ажилтан Р.Батрагчаа нь гадаадын этгээдүүдийн захиалгаар Тээвэр хөгжлийн банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарын банкинд итгэх итгэлийг бууруулж, банкны хувьцааг хууль бусаар эзэмшихийг санаархаж, хууль бус үйлдлүүдээ халхавчлах зорилгоор...

 

”Мон Атом” компанийн орлогч захирал Г.Цогтсайхан: ”Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 15-д жагсдаг”

 

...Цөмийн энергийн тухай хууль 2009 оны долдугаар сард батлагдсан. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын гол байгууллагуудын нэг нь “Мон-Атом” компани л даа. Гэтэл тус хуульд орсон хэд хэдэн заалтаас болж бидний үйл ажиллагаа удаашрахад хүрээд байна. Миний хувьд ч тэр Цөмийн энергийн тухай  хууль дэлхийн зах зээлийн өнөөгийн зарчимд төдийлөн нийцээгүй гэж санагддаг юм. Яагаад гэвэл...

 

МХБиржийн арилжааны 7 хоногийн тойм

...2011 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 64 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 956.3 сая төгрөгөөр арилжлаа.    Топ-20 индекс 20538.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 129.9 нэгжээр буюу 0.6%-иар өсчээ.   Индексийн сагсад багтах...

Оросууд нефтийн татвараа 90 хувь өсгөвөл ...

 

...АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг арван мянган төгрөг болгосон байна.  ОХУ-ын “Роснефть” компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир дизель түлшний татварыг...

 

“Энержи Ресурс” тоос босч, хүн ”алдаг” шороон замаараа дахиад тээвэр хийх нь ээ

 

...Х.Баттулга сайдын шийдвэрээр Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэх замыг Авто тээврийн болон Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран дөрөвдүгээр сарын 21-нээс хааж, 42 тээврийн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Нүүрс олборлогч “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-д хар зам тавьж дуусгахаас нааш замыг нь нээхгүй гэж мэдэгдэж байсан ч...

 

Гадаадад байгаа Монголчуудын анхааралд

 

...Солонгост байгаа иргэдийг шинэчлэсэн бүртгэлд хамруулах ажлыг гуравдугаар сарын 23-наас эхэлсэнээс одоогоор 5000 орчим хүн бүртгүүлээд байгаа ажээ. Гадаадад байгаа монголчуудын дунд өөр хүний нэр дээр гадаадад гарсан, гар дээрээ ямар ч бичиг баримтгүй хүн цөөнгүй. Хэрвээ...

 

 

Шинээр одон авсан эхчүүдийн мөнгийг ирэх сараас олгоно

 

...Энэ онд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон авах 39767 эх, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одон авах 92 мянган эх байгаа гэсэн тооцоог Засгийн газраас гаргасан билээ. Улмаар энэ оны төсөвт одонтой эхчүүдэд мөнгөн тусламж олгохоор 33 тэрбум 275 сая төгрөг төсөвлөсөн юм. Өмнө нь ...

 

Халуун усны хязгаарлалт хийнэ

 

..."Улаанбаатар дулааны шугам сүлжээ" компаниас зуны засвар үйлчилгээ, авто замын засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 16-наас долоодугаар сарын 1 хүртэл халуун усны хязгаарлалт хийхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд хийх халуун усны хязгаарлалтын хуваарийг танилцуулъя...

 

Ажилгүй иргэд газар тариалан эрхэлнэ

 

...Нийслэлийн ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр батлагдав гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам мэдээллээ. Хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын энэ сарын 17-ны А/69 тоот тушаалаар баталжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2011 онд...

 

Сан-Франциско, Осака, Хонгконгд Консулын газраа нээнэ

 

...Тиймээс дээрх гурван хотод Консулын газраа нээх шаардлага тулгарч байгааг ГХ-ны сайд Г.Занданшатар тайлбарласан юм. Харин Сан-Францискод Монгол Улс Консулын газраа нээхэд 415 сая төгрөг, Осакад нээхэд 483 сая төгрөг, Хонгконгод нээхэд 363 сая төгрөг зарцуулах аж. Дээрх зардлын 40 хувийг...

 

Эх орны хишиг 21 мянган төгрөгийг бүх банкаар олгоно

 

...Засгийн Газар  дээрх банкуудад үүсч буй энэ ачааллыг бууруулах зорилгоор бусад арилжааны банкинд тус үйлчилгээг шилжүүлэх тогтоол гаргажээ. Энэ тухай ”Хаан банк”-ны салбарууд 21 мянган төгрөгийг олгох ажил түр хугацаагаар саатах тухай зар хадсан...

 

Гадаад паспортын үнэ нэмэгдлээ

 

...Сүүлийн үед иргэд гадаадад их зорчдог болсноос шалтгаалж гадаад паспортын үнэ нэмэгдлээ. Өмнө нь 1-5 жилээр олгож байсан. Иргэдийн дунд хийсэн судалгааны үндсэн дээр нэг, таван жилээр гадаад паспортыг олгох болжээ.  Шинээр энгийн гадаад паспорт нэг жилээр авахад...

 

Нийгэм, Эдийн засгийн мэдээллийн алба. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top