“Хориг” хоч зүүгээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хориг болох Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүлсэн нь түүний “цахим бөмбөгдөгчид”-д хөөрхөн зугаа болж байх шиг. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарт холбогдох асуудал юм.
Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах тухай хүсэлтээ аль эрт хэлж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлээд нэгэнт асуудал шуудрах тийшээ хандлаа. Байнгын хорооны гишүүд ч 90 гаруй хувийн саналаар дэмжиж байгаагаас харвал УИХ-ын чуулганы хуралдаанаар ч “шудраад” өнгөрөх нь ойлгомжтой харагдана. Нэгэнт өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол хэний ч хориг хэрэггүй. Д.Муратын хувьд ч “би буруугүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч байна” мэдэгдэл хийгээд их л сүрхий байгаагаас харвал хоригтой хориггүй өөрөө түдгэлзэх саналтай байсан болов уу. Д.Гантулга саналаа хүргүүлчихээр ганцаараа үлдэх нь яавч түүнд сайнаар нөлөөлөхгүй шүү дээ.
Аргагүй л “Хориг” Ерөнхийлөгчтэй юм даа. Гэхдээ л оройтсон ч гэсэн Ерөнхийлөгчийн маань туйлын зөв юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
юу бичээд байгаа юм бэ ойлгосонгүй өөр өөдтэй хүнд хэрэгтэй юм алга уу
Za odoo bolij uzee. Ene asuudliig duusgaachee. Arai dendlee
Нэрээ бод