Zombie Boy нэрээрээ алдартай модель Рик Женест 32 насандаа амиа хорложээ. Түүний цогцсыг Монреаль дахь байрнаас нь олсон байна. “Radio-Canada”-гийн мэдээлснээр тэрбээр сэтгэцийн эмгэгээр шаналж байжээ.
Загвар өмсөгч Рик Женест нь биен дээрх олон шивээсээрээ алдартай байсан юм. Тэрбээр дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосон билээ. Рикийн бие дээр шавьжны 176, араг ясны 139 шивээс байжээ. Тэрбээр хамгийн олон шивээс хийлгэсэн хүнээр тодорч, Гиннесийн номд бичигдэж байв.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Medeej iim ih yum bie n deeree hiilgesen hun yg hun bolj tolovshood uhaan suuhaar aimshgiin kino shig torhtei yvj chadahguil bolovuu amia horlosono n zov shuu dee
hunii jijig shalbarhai hurtel ovtogdog yum chini hetsuu l bdag bsan bailgui. umaa hum.