Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын "Давалгаа бас дахин давалгаа" номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Ерөөс танин мэдэхүй гэдэг бол таниж мэдсэн юмаараа таниж мэдээгүй юмыг танин мэдэх үйл. Ингэж танихын цаад үндэс нь ямар ч таниж мэдэхгүй юман дотор бидний аль язгуурт таниж мэдсэн зүйл оршиж байдаг.
Энэ ертөнц дээр үзүүр ёзоортой юм байхаас гадна үзүүр ёзоор, хязгаар хярхаггүй юм гэж бас бий гэдэгийг мэдэх ёстой. Энэнийг мэдсэнээрээ чи хүн гэдэг амьтан юу хүссэнээ биш, юу чадахыгаа хийх ёстой гэдэгийг ухаарах ёстой. Энэнийг эрт ухаарахгүй бол чи өөрийнхөө жаахан авьяас чадалыг юу ч хийж чадалгүй үрэн таран болгоод л дуусана гэж мэдээрэй.
Юм хэрээс хэтэрэхээрээ л биш болдог. Зовлон ч ялгаагүй, жаргал ч ялгаагүй. Хэмжээ мэднэ гэдэг бол жаргал зовлонгийн үндэс.
Харанхуй хуурахгүй ээ. Хүн гэрэлд л хууртдаг юм.
Уг нь бүсгүй хүнийг бүсгүй хүн болгодог юм бол талимаарал л даа.
Магадгүй хүний харцан дотороос хамагийн гоё нь хүсэн мөрөөдөж байгаа харц байх.
Үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүй үл мэдэгхэн гунигтай байх нь надад үнэхээр сайхан санагддаг юм, сайхан бүсгүйд гуниг зохидог.
Бидний дур хүсэлээс огт шалтгаалдаггүй зүйл чинь цаг хугацаа шүү дээ. Нэг л өнгөрсөн бол тэгээд л өнгөрөө.
Мөн чанартаа хүний үнэ цэнэ гэдэг ертөнцийн нэг тайлагдашгүй нууц буюу учир начирыг нь олохын аргагүй зүйл. Тогтворгүй хэмжигдэхүүн.
Бидний эрээд сурчихсан шалтаг шалтгаан гэгч л ухааныг минь мухарлачихдаг бололтой.
Элдэв хүсэл шуналгүй ариун цагаан сэтгэлээс сайн сайхан бодол, бясалгал, ухаарал, төсөөлөл ундардаг аж.
Намайг өөрийгөө олсон цагт байрнаасаа хөдөлсөн чулуу өөрийн байсан байраа олно. Чулуу байраа олсон цагт чулууны дэргэд ургасан цэцэгийг төөрсөн эрвээхэй олно. Төөрсөн эрвээхэйг эрж явсан цэцгэн дээрээ очиж суухад төөрөлдсөн бүхэн эрсэнээ олж, буй бүхэн байр байраа олно. Буй бүхэн байр байраа олоход ертөнцийн буй бүхэний төөрөгдөл чингэж дуусана.
Хүн гэдэг амьтан хэдий болтол буруугаа мэдсээр хэрнээ буруу замаараа явсаар байх юм болоо. Аль эсвэл буруу нь зөвөө бодохноо илүү “амттай” байдаг юм болов уу.
Бүхэнийг сэтгэл оюуныхаа толинд харан баясан цэнгэдэг байсан хүн өөрийнхөө гадаад төрхийг толинд харсанаасаа хойш өөртөө сэтгэл ханан, өөрөөрөө бахархах омог төрөөд өөрийгөө дэлхий ертөнцийн цорын ганц эзэн хэмээн сэтгэх болсоноос хүний мөнөөх буруу зам нь эхэлсэн ч юм билүү.
Одоо цаг өнгөрсөн цаг хоёрын хоорондох цаг хугацааны ангал уруу үйсэн бүхэн түүх.
Үлэмжийн гоо үзэсгэлэнтэй гэнэт учирсан хүн гайхан алмайрч яах учираа олохоо байдаг.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )