Улс төрийн намуудын ”НУУЦ” санхүүжилт

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28


Нээлттэй нийгэм форум, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинг сайжруулах замаар улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, мөнгөний зүй бус нөлөөг бууруулж, улс төрийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх боломжийн талаар судалгаа авчээ.


 

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ШИЙДЭХ ЁСТОЙ

Уг төслийн судалгаанд ажилласан Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгээс Монголын улс төрийн санхүүжилтийн өнөөгийн эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, улс төрд мөнгө хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар болон цаашид сайжруулах санал зөвлөмжийн талаар тодруулга авсан юм. Мөн шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтныг төлөөлж УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  С.Бямбацогтын хариултыг зэрэгцүүлэн хүргэж байна. Бид дээрх эрхмүүдээс улс төрийн намуудын санхүүжилт, түүний тайлан, сонгогчдын боловсрол зэрэг нийтлэг асуултууд тавьсан юм. Улстөрийн намын санхүүжилт нь өөрөө далд, нууц байгаагаас улбаалсан олон асуудал бий болж байгааг судлаач онцолж байна.  Улс төрийн намууд хувь болоод бизнесийн байгууллагаас хандив авдаг.  Үүнийхээ хариуд тухайн хандивлагчид зориулсан хууль бодлого хэрэгжүүлэх, төрийн албаар "бэлэг" барих гэхчилэн өнөөдрийн улс төрд маргаан үүсгээд байгаа олон үйл явдлын  үндэс суурь нь улс төрийн намын санхүүжилт болж байна. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/


 

Үргэлжлэл: Судлаачид ил тод байхыг үеийн үед сануулсаар ирсэн.  Харин улс төрчид "санаж сэрж" алдаагаа засах идэвхи гаргадаг ч дорвитой шинэчлэлийг хэрэгжүүлж чадахгүй байгаа.  Үүний тод жишээ бол Улс төрийн намуудын тухай хууль юм. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт гурав дахь парламентаа дамжин хэлэлцэгдэх тухай яригдсан. Жинхэнэ утгаараа энэ цагийн "Мянгуужингийн үлгэр" болсон хуулийн шинэчлэл гэж тодорхойлж болно. Сонгуулиар энэ хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт уриа лоозон мөрийн хөтөлбөрт тусдаг ч  хэлэлцээд баталсан "шийртэй" парламент сүүлийн 12 жилд гарсангүй.  Үүнээс улбаалж улс төрийн намуудын нэр хүнд унаж, нам хэрэггүй гэх үзэл иргэдийн дунд хүчтэй дэлгэрч байгааг судлаачид болоод өнөөдрийн улс төрийн намуудын төлөөлөлүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Нам хэрэггүй гэх үзэл нь Ардчилсан нийгмээс татгалзахад хүргэх том алдаа болдог гэж дүгнэдэг байх нь ээ. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

НАМУУДАД ИТГЭХ ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХЭД САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БАЙХ НЬ ЧУХАЛ

Үргэлжлэл: Иргэний байгууллагуудын зүгээс намын санхүүжилтийг цогцоор нь шийдэхийг шаардаж байна. Ялангуяа иргэд, байгууллагуудын зүгээс хандив авах байдлаар зөвхөн сонгуулийн үед үйл ажиллагаа нь идэвхждэг намуудыг цэгцлэхийг шаардаж байна. Хандиваар дамжуулаад улс төрийн намууд нэг хүний, эсвэл томоохон компаниудаас хараат болох буюу бизнесийн бүлэглэлийн барьцаанд ордог. Намууд болоод нэр дэвшигч улс төрчид хандивын тайлан гаргахдаа аудитын нүдийг хуурах байдлаар л гаргадаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийт 498 нэр дэвшигч 35 тэрбум төгрөг сонгуульд зарцуулсан гэж тайлагнасан. Гэвч "энэ тоо шиг худал тоо" байхгүй гэдгийг судлаачид  хэлж байна. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

Үргэлжлэл: Үүний тулд эн тэргүүнд Улс төрийн намын тухай хуулийг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Харин Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа төдийгүй яг ямар зүйл заалтыг өөрчлөх талаар бэлтгэсэн төсөл байдаггүй юм байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлалд тусах учиртай аж. Үүгээр бол энэ парламентыг намын санхүүжилтийг ил болгоход урагш алхаж чадах эсэхэд эргэлзэж байна.

М.Бүүвэй

Зураглаач М.Тэнүүн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eee(193.171.202.150) 2025 оны 03 сарын 13

ene teneg henii zaraalaar iim yum yarij bga yum bol doo ... hehehe

1  |  0
Иргэн (103.212.116.55) 2025 оны 03 сарын 13

Ард түмэнд ашиггүй бол санхүүжилт олох нэн хүнд асуудал болно. Харин ард иргэддээ ашигтай , улс орноо хөгжүүлэх бодитой төлөвлөгөө боловсруулаад иргэддээ худалдах маягаар төсвөөс санхүүжилт авах нэг боломж байна.

1  |  0
Зочин(202.9.43.0) 2025 оны 03 сарын 13

Нэг үзэл бодлоор нэгдэж нам болж байгаа юм бол намд орсон хүмүүс өөрсдөө санхүүгээ бүрдүүлэх хэрэгтэй.Хэрэв тэгэж чадахгүй бол нам гэж тоглох хэрэггүй.

1  |  0
Close menu