Өнөөдөр 2025.06.04. Энэ оны 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандаж, 20 цаг 46 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 19 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Түрэмгийллийн золиос болсон гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр, Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах өдөр юм.
Унгарт өнөөдөр Үндэстний эв нэгдлийн өдөр бол Эстонид Төрийн далбааны, Молдавт Банкны ажилтнуудын, Финландад Батлан хамгаалах хүчний өдөр тохиож байна.
Өнөөдөр Италийн дуурийн дуучин Чечилиа Бартоли, Английн жүжигчин Рассел Брэнд, Америкийн жүжигчин Анжелина Жоли, Оросын улстөрч Алексей Навальный, Америкийн уран гулгагч, Олимпын аварга Эван Лайсачек, Германы хөл бөмбөгч Лукас Подольски, Бутаны хатан хаан Жецун Пема Вангчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1716 онд Хойд Америкийн Луизианад анх удаа африк болуудыг авчирчээ.
1917 оны энэ өдөр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд анх удаагаа Пулитцерын шагнал гардуулжээ.
1970 оны энэ өдөр Тонга тусгаар улс болов.
1975 оны энэ өдөр Их Британийн парламентын хурлыг анх удаагаа шууд эфирээр дамжуулжээ.
1989 оны энэ өдөр Бээжинд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг дарсан байна.
2000 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Москва дахь Америкийн Элчин сайдын яамны шинэ корпусыг албан ёсоор нээжээ.
2004 оны энэ өдөр Америкийн санхүүч Жорж Сорос терроризмтой хийсэн тэмцэл нь АНУ-ыг хохирогчоос гэмт хэрэгтэнд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ “Есдүгээр сарын 11-нд болсон террорист ажиллагаанаас илүү олон гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн” гэсэн байна.
2010 оны энэ өдөр “Фэлкон-9” пуужин тээвэрлэгчийг анх удаагаа хөөргөжээ.
Билгийн тооллын 9. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )