Эрчим хүчний яам "Эрчист Монгол" ХХК-д нэг ч компани шилжүүлээгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

"ДЦС-3"-т энэ сарын 2-ны шөнө гал гарч  53 настай инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан хэрэг гарсан билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэрээ "2025 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, төрийн өмчит компаниудын 66 хувийг "Эрчист Монгол" гэдэг компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сарын хугацаанд энэ компанийг бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага тавьж ирсэн" хэмээсэн нь ташаа мэдээлэл гэжээ.  

Энэ тухай "Одоогоор "Эрчист Монгол" ХХК-д нэг ч эрчим хүчний компани шилжиж ирээгүй болно. Хэдийгээр 66 хувь нь Засгийн газрын тогтоолоор "Эрчист Монгол" ХХК-ийн харьяанд ирнэ гэсэн хэдий ч удирдлагын бүтэц нь 100 хуь Эрчим хүчний яаманд хэвээрээ байгаа" хэмээн албаныхан мэдээлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu