Ханшийн өсөлтийн ДӨРВӨН шалтгаан

2018 оны 12 сарын 03

Өнөөдөр Төв банкны албан ханшаар 1 ам.доллар 2.627.04 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш яагаад өсөөд байна вэ гэдэг асуулт хэн бүхэнд байгаа. Тэгвэл зах зээл дээр ам.доллар ховордож, ханш өсөөд буй нь дөрвөн шалтгаантай гэж Төв банк тайлбарлаж байна. Төв банкны байр суурийг хүргэе.

Шалтгаан-1

Валютын орох урсгалаас гарах урсгал давамгайлж байна. Экспортын орлого, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт, жуулчдын Монголд ирээд зарцуулж буй мѳнгѳ нь импортын зардал, гаднаас авсан зээл бондын тѳлбѳр, гадаадад сурсан болон эмчлүүлсэн зардал гэх мэт манайхаас гарч буй валютаас бага байна. Ийнхүү  валют цэвэр дүнгээр гадагш урсахыг эдийн засагчид төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэж хэлдэг. 2018 оны эхний 9 сарын байдлаар төлбөрийн тэнцэл -475.3 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 дахин нэмэгдсэн нь өнөөгийн ханшийн өөрчлөлтөд голлон нөлөөлж байна.

Шалтгаан-2

Зах зээл дээр долларын ханшид “хүлээлт” нь томоохон нөлөөтэй. Хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог. Хэрэв цаашид ханш өснө гэсэн хүлээлт бий болвол бүгд уралдаад доллар худалдан авах магадлалтай ба энэ нь богино хугацааны өсөлтийг үүсгэх эрсдэлтэй.


Шалтгаан-3

Манай улсын эдийн засаг улирлын мөчлөгтэй бөгөөд зуны улиралд идэвхжих үеээр ханшид хэлбэлзэл үүсдэг. Энэ үзэгдэл ажиглагдсан ба импортын өсөлт экспортын өсөлтөөс 2 дахин давж жилийн дүнгээр 39 орчим хувь өссөн. Улмаар цэвэр дүнгээр гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шалтгаан-4

Мөн дотоод эдийн засгийн нөлөөллөөс гадна, гадаад улс орнуудын дэлхийн эдийн засаг үзүүлж байгаа нөлөөлөл нь Монгол Улсад мэдрэгдэж байгаа. Монгол Улс нь чөлөөт хөрөнгийн урсгалтай, хөвөгч ханшийн дэглэмтэй орны хувьд гадаад шокууд шууд мэдрэгдэхгүй ч дам нөлөөлөл орж ирж байдаг. Үүний нэг жишээ бол “Дэлхийн худалдааны дайн”, тарифын асуудлууд нь томоохон эдийн засгуудын гадаад худалдааны бодлогод шууд нөлөөлж, улмаар ханшинд нөлөөлж байна. Тухайлбал, БНХАУ нүүрсний хэрэгэлээ болон импортоо бууруулахаар зарласан нь манай улсад муу мэдээ болоод байна. Мөн өдгөө Холбооны нөөцийн төв банк бодлогын хүүгээ чангаруулж эхэлснээр ам.долларын индекс 1 жилийн хугацаанд 2.94 хувиар өсөөд байна. Туркийн лира, Аргентиний песогийн ханш дотоод эдийн засгийн хүндрэлээс улбаатай дэлхийн хамгийн муу валют болж сулраад байгаа ч нөгөө талаас гадаад нөлөөлөл, ам.долларын ханшийг өсгөж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.39.141.1) 2018 оны 12 сарын 04

5 d . bayrtsaihan yarsaisan lalar shaaj tonon deeremdzj baigaa

0  |  0
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
zochin(66.181.182.54) 2018 оны 12 сарын 03

HORVOGIIN AGUU YUMS ENGIINEES

0  |  0
zochin(66.181.182.54) 2018 оны 12 сарын 03

HUNDEES HYALBAR LUU SHILJDEG SISTEM

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 12 сарын 03

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Mgl(103.10.20.34) 2018 оны 12 сарын 03

Novshnuud darga nariin het ih tansaglal chin ih nuluulj bga shu

0  |  0
Top