ЖДҮ-ийн хөгжилд бизнесийн зөвлөх үйлчилгээний үүрэг их гэв

2018 оны 12 сарын 04

“Монгол Улсын зөвлөх үйлчилгээний зах зээл” сэдэвт үндэсний зөвлөхүүдийн чуулган, зөвлөх үйлчилгээний аж ахуй нэгж компанийн үзэсгэлэн боллоо. Уг арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны дэмжлэгтэй, Европын Холбооны санхүүжилттэй зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа уг арга хэмжээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Зөвлөх Үйлчилгээний талаар танилцуулга хийлээ. Тэрбээр Монгол дахь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар танилцуулан, бичил бизнесийг урагшлуулах олон тооны бодлогын бичиг баримт батлагдсан боловч өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэдэгдэхүйц ахиц гарахгүй байна” гэв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бизнесийн зөвлөх үйлчилгээний үүрэг их байгааг онцлон, Монголын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих үүднээс МҮХАҮТ, Монголын Маркетингийн Холбоотой хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаран компанид маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэдгийг хэлэв.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэнд менежментийн зургаан чиглэлийн 25 байгууллага, аж ахуй нэгж өөрсдийн үйлчилгээгээ танилцууллаа.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top