“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн талаар олон улсын сэтгүүлд нийтэлнэ

2019 оны 04 сарын 19

Монгол Улсад хэрэгжиж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн тархвар судлаач Линн Ви Ли, гепатитийн асуудлаарх хамтын ажиллагааны төвийн тархвар судлаач Николь Ромаро нар 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллалаа.

Тэд ЭМЯ, ДЭМБ, ЭМДЕГ, ЭМХТ, ХӨСҮТ, ХСҮТ, АШУИС гэх байгууллагуудын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт ажиллаж байгаа Ажлын хэсгийн холбогдох гишүүд, бусад мэргэжилтнүүдтэй уулзаж, Монгол Улсын хэмжээнд гепатитийн В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдалтын цахим сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эмчилгээний каскадыг гаргахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Түүнчлэн цаашид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох талаар болон олон улсын сэтгүүлд энэ хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар нийтлэл бичиж хэвлүүлэхэд анхаарах зүйлсийн талаар зөвлөмж өгчээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Цочмог гепатитийн С вирусын халдвар дамжих эрсдэлт хүчин зүйлс”-ийн судалгааны ажлын явцтай танилцаж, санал солилцож, зөвлөгөө өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top