Ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатрууд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Ээж болно гэдэг энэ хорвоод юугаар ч солимгүй сайхан мөч байдаг. Гэхдээ ганц бие ээж болно гэдэг бол тийм ч амар биш юм. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хэзээ ч энэ амьдралаас уйддаггүй. Олны танил сайхан бүсгүйчүүд ч энгийн эмэгтэйчүүдийн адилаар ганцаар хүүхэд өсгөж, жаргалтай амьдарч байна. Ингээд уншигчиддаа ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатруудыг танилцуулж байна.

Б. Мишээл

Нэгэн цагт жүжигчин О.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан жүжигчин Б.Мишээл гэнэт л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Гэвч 1 жилийн өмнөөс нөхрөөсөө тусдаа амьдрах болсноо зарлан ганц бие ээжийн амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Мөн тэрээр  "Эмоци" продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран "Single mum" дуу гарган ганц бие ээжүүдээ магтаад авсан юм. Сүүлийн үед IPTV-д богино хэмжээний кино контент хийж үзэгчдийг байлдан дагуулж байгаа жүжигчин  бол яахын аргагүй Б.Мишээл юм.

Б. Ариунцэцэг

Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө төрөхийг нээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээн яваа жүжигчин Б.Ариунцэцэг нэгэн үед залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой дэр нэгтгээд хөөрхөн охинтой болсон цаг саяхан мэт санагдаж байна. Түүний нөхөр залилангийн гэмт хэрэгт холбогдон сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн. Тун удалгүй жүжигчин Б.Ариунцэцэг гэрлэсэн гэх статусаа өөрчлөн, хамтдаа авахуулсан зургуудаа устган нөхрөө найзын тооноосоо хассан юм. Гэхдээ энэ тал дээр Б.Ариунцэцэг нэг ч тайлбар хийгээгүй бөгөөд хүмүүс тэднийг салсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.

Н. Мөнхсоёл

Дэлгэцийн урлагийн олон сайхан бүтээлд амь оруулсан жүжигчин бол яах аргагүй Н.Мөнхсоёл. Нэрд гарсан цагаасаа л үнэн худал нь мэдэгдэхгүй олон залуучуудтай нэр холбогдож явсан тэрээр нэг хүүтэй билээ. Ганц бие ээж гэдгээ нийтэд чухалчилж яриад байдаггүй бөгөөд одоогоор хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа юм. 

А. Ганчимэг

“Хэцүү анги” киноны хөөрхөн Зулаа нэрээр олны танил болсон даруйдаа эрчүүдийн хайрыг булааж байсан царайлаг жүжигчин А. Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотно харилцаатай болж үрийн зулай үнэрлэсэн ч залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охиноо төрөөгүй байхал хоёр тийш болсон гэдэг. Гэсэн хэдий ч ганцаараа охиноо өсгөж байгаадаа огтхон ч санаа зовж сэтгэлээ чилээсэн шинжгүй уран бүтээлдээ бүхий л хүчээ зарцуулан явааг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Халуун зүрх” киноноос нь харж болох юм.

Б. Тэмүүлэн

“Итгэл” киноны гол дүрээр нь хүмүүс  Б.Тэмүүлэнг ихээр таних болсон. Монголжуу царайтай үзэсгэлэнтэй энэ бүсгүй “Ньюс” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүтэй амьдралаа холбон хөөрхөн охинтой болсон билээ. Гэсэн хэдий ч залуу хосууд өдгөө тус тусынхаа амьдралыг хөөж байгаа юм. Амьдралдаа цэг тавьсан ч гэсэн охиныхоо аавтай сайхан харилцаатай байдаг гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан хамт авахуулсан зургуудаараа нотолдог билээ.

М. Бямбаа

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны биеэ үнэлэгч “Яргуй” бүсгүйн дүрийг бүтээж олноо танигдаж байсан бүжигчин М.Бямбааг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр бас л урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг юм.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.180) 2021 оны 04 сарын 04

жирэмсэн болно гэдгээ ч умартаж салам шаалцаад бөмбөг залгиид тэр чигтээ гэрлээд дараа салж байгаа юм даа

1  |  1
(64.119.17.118) 2019 оны 08 сарын 14

Мөнхсоёлын хүүхдийг жүжигчин Тамирынх гэж ярилцацгаах юм билээ. Гэхдээ одоо Хайдав инста: xaidav гэх залуутай үерхэж нөхөрлөөд 2,3 жил болж байна билээ. Бас хатариш дууг дуулаад байдаг Миног синглэ маам жагсаалтанд оруулмаар санагдав.

0  |  0
(203.91.114.244) 2019 оны 07 сарын 10

бүх юм 2 талтай.

0  |  0
(202.126.89.129) 2019 оны 05 сарын 27

алдаж оносон бүх шийдвэрнь өөрсдийнх нь гаргасан шийдвэрийн үр дагавар.тэрийгээ нэг их мундагзундаг энэ тэр гэж хөөрөөд хэрэггүй.өөрөөсөө алдаагаа хайх хэрэгтэй

0  |  0
(58.140.202.122) 2019 оны 05 сарын 25

нөхөрөө халамжлаад хүүхдүүдээ өсгөөд хөгшидөө асраад ажил төрлөө хийгээд амьдарч яваа эгэл бүсгүйчүүд бол жинхэнэ хүндлэл хүртэх эрхтэй энэ хүүхнүүд ганцаараа хүүхдээ өсгөх нь аргагүйдээд л тэр

0  |  0
(124.158.109.232) 2021 оны 04 сарын 04

Мундаг хүүхнүүд шүү. Манай эрчүүд гологдоол байна даа. Амьдралаа авч явж чадахгүй илүү хүн тэжээж байснаас салсан нь зөв өө.

2  |  0
(59.153.114.48) 2020 оны 06 сарын 17

Эд нарын дэргэд эр нөхрөө халамжлаад, хэдэн хүүхдээ монгол заншлаараа өсгөж буй жирийн эхчүүд ЖИНХЭНЭ БААТРУУД.

0  |  1
7 буудлын Должин (117.111.5.100) 2021 оны 04 сарын 04

Секс хийгээл хvvхэд гараал салаал.... хорвоо юмаа. Гадаадад бол сээкс хийсэн болгон хvvхэд гаргаад байхгvй л байна даг. Бэлгэвч хэрэглээч ээ. Тэгээд хань болох хvн эсэх, цаашид хамт нэг гэр бvлээр насан турш амьдрах эсэхээ шийдэж байж хvvхэд гаргаач ээ. Доодхоо захирч чаддаггvй. Хvvхэд гаргахын vvрэг хариуцлагаа яаж ойлгож сурна даа энэ хvvхнvvд...

1  |  0
(202.131.227.51) 2019 оны 05 сарын 23

Яагаад ийм сайхан бүсгүйчүүд ганц бие байгаа гэж бодож байна, ер нь бол ханиа хайрлан халамжлахын оронд оддын БИ өвчнөөр өвчлөөд давилуун зан гаргахаар эрчүүд хайрлахаа больсын ш дээ.. тэгэхээр гайхуулаад байх сайхан зүйл биш байх нь..хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулж чадаагүй хүмүүс..

0  |  0
Top