А.Чингүүн: Нээх удаан хичээллээгүй, ердөө 15 жил...

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Загварын агентлагт суралцах үедээ өөрт нь багшилж явсан мисс Ч.Содтуяаг эргүүлэн, чамгүй хичээл зүтгэлээ зориулан байж эхнэрээ болгосон хүн бол загвар өмсөгч А.Чингүүн. “Азийн сайхан залуу шалгаруулах тэмцээн”-ээс томоохон шагнал хүртсэн түүнд мисс эхнэр нь Ч.Содонгоо гэх хөөрхөн охин төрүүлж өгч байлаа. Гэвч нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, хувийн амьдралаа гаргуунд нь орхисон түүний талаар Ч.Содтуяа “Баарны тавилга” гэх тодорхойлолтыг хэвлэлд өгсөн бол, загвар өмсөгч нөхөр нь “Содоогийн уулзаж учирдаг, гэр орондоо хүргүүлж ирдэг, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэдэг эрчүүдийн тоо утгаа алдсан” гэж олонд дэлгэсэн удаатай.

Юутай ч, тус тусынхаа замыг хөөхөөр шийдсэн загварын хосууд маань өдгөө хэн хэнийгээ “танихгүй” болжээ. Мисс Ч.Содтуяа одоо АН-ын нөлөө бүхий бизнесмэн, өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүүмэд залуутай хамтран амьдарч байгаа нь үнэн. Харин загвар өмсөгч А.Чингүүн “MNB” телевизийн хөтлөгч Н.Ундралтай хуримлан хоёр ч хүүхдийн аав болж амжсан. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охинтой ханилсан тэрбээр хадам ааваасаа телевиз бэлгэнд авч, “Хүннү” группын тэргүүн болсон гэдэг юм билээ.

Эрдэм боловсролтой, даруухан зантай, басхүү чамгүй хөрөнгөтэй айлын ганц охиныг өөртөө татахын тулд А.Чингүүн ихэд мэрийсэн гэх бөгөөд бүр хайртай бүсгүйнхээ хөрөг бүхий томоохон шивээсийг зүүн гарынхаа булчин дээр хийлгэж байлаа. Хувийн амьдрал нь олны нүдэнд илхэн байдаг загвар өмсөгч залуу энэ удаад булчинлаг биеийнхээ нууцыг дэлгэхдээ "Нээх удаан хичээллээгүй ердөө 15 жил, нээх их зав гаргаагүй өдөр бүр хоёр цаг л, нээх олон муу зуршлаас татгалзаагүй..........хэдхэн л" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top